
Монголын рок поп урлагийн дуэт хосууд бол дуучин О.Анхбаяр, Б.Халиунаа. Тэд гадаадын киноны дууг монгол хэлбэрээ дуулж хит болгодог адтай. Тэдний дуулж хит болгодог уран бүтээлүүд ихэвчлэн хулгайн дуу байдаг нь харамсалтай.

Урлагийнхан сүүлдээ тэднийг “хулгайч” хэмээн дууддаг болсон гэдэг. Одоогоор хос дуучид маань уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа билээ. О.Анхбаяр анхны эхнэр, хүүхдээ хаяж Б.Халиунаатай 2 дахь гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн. О.Анхбаяр хүмүүнлэгийн элч дуучин гэсэн мөртлөө нялх биетэй эхнэр, хүүхдээ хаяад өөр амьдрал зохиосон “муу” залуу хэмээн шүүмжлүүлээд авсан. Хосууд дундаасаа нэг хүүтэй. Анхаа хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байхад бид таарсан юм. Анхаа их л чадамгай гэгч нь цэцгээ нүүрэндээ барьж нуугдан цэцэгний цаанаас цухуйж буй нь энэ.
Сэтгэгдэл (10)