Хайрын дуучид нэгджээ

 

Дуучин Ц.Үүрцайх, Б.Мөнбат нар хамтдаа хайр сэтгэлийн дуэт дуулж гарч ирсэн. Тэд анх хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын нэрэмжит “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд оролцож байсан билээ. Тэд хамтдаа хоёр тоглолт, нэг CD-ний ард гарсан.

Уран бүтээл хийж байхдаа хайр сэтгэлийн холбоотой болж удалгүй хамтран уран бүтээл хийхээ больсон.  Б.Мөнхбат урлагаар хоолоо олж иднэ гэдэг бүтэшгүй зүйл хэмээн тайзыг орхисон бол Үүрээг бор дарснаас буцахаа байж, бааранд тасран унажээ гэсэн таагүй  мэдээлэл гарч байгаад сураг тасарсан. Энэ удаад тэд хамтын уран бүтээлдээ орсон тухай сураг дуулдаад байгаа билээ. Уран бүтээлчид маань нэгэн хуримд ая дуугаа өргөхөөр явж байгаад манай дуранд өртлөө. 

Г.Бөртэ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025