
“Давхар цохилт” инээдмийн кино энэ сарын 19-нд нээлтээ хийх юм байна. “Прайм пикчерс”, Амжилтаа ахиулъя” төслийнхний хамтран бүтээж буй киноны зохиолыг Д.Батбаяр бичиж, Г.Анхбаяр найруулжээ. Киноны гол дүрд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, “Guys”-ын Д.Лхагва, топ модель Э.Одгэрэл, жүжигчин Ц.Цэрэнболд, Л.Баттулга, Б.Навчаа, Д.Баттөмөр, Б.Мишээл нар тоглосон аж. Мөн ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат тамирчин Н.Төгсцогт хагжмийн зохиолч Б.Наранзун, дуучин Г.Тэнүүн нарын уран бүтээлчид дүр бүтээжээ.


Сэтгэгдэл байхгүй байна