
“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны кинонд загвар өмсөгч О.Мөнхдалай Билгүүний дүрийг бүтээсэн. Тэрээр 2009 оны “Азийн топ” модель, “Гоёл-2011” наадмын шилдэг эрэгтэй моделиор тус тус шалгарч байсан.
Кино дэлгэцийн салбарт нэгэн шинэ од төрлөө хэмээн үзэгчид түүнд ам сайтай байсан. Нээлтийн үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.
Анх удаагаа кинонд тоглосон түүнд жүжигчин У.Уранчимэг бүхий л зүйл дээр нь зөвлөгч, багш нь болж байсан гэнэ лээ. Кино дэлгэц, загварын тайз хоёр эрс ялгаатай ч чамгүй их зүйл сурч мэдсэн, үзэгчид өөрийнх нь хэр сайн жүжиглэсэн эсэхийг шүүн тунгаах биз ээ гэсэн юм.
Түүний эхнэр Зулгэрэл Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн “Mi Amor” дууны цуврал клипэнд тоглож байсан мөн л загвар өмсөгч бүсгүй байдаг аж. Хосууд одоо гурван хүүхэдтэй бөгөөд хувийн бизнес эрхэлдэг юм байна.

Түүний бага насны дүрд хүүгийнх нь амьдаа Эрхэс нэртэй хүү тоглосонд баяртай байгаагаа өгүүлж байсан.
Сүүлийн үед загварынхан кино ертөнц рүү хошуурдаг болцгоосон. Ямартаа ч загварын тайзнаас кино дэлгэц рүү шилжихэд тийм ч амаргүй байсан гэж ярих ч ахин кинонд тоглох санал ирвэл татгалзахгүй гэсэн шүү.

П.Урнаа
Сэтгэгдэл (4)