Ээж болсон М.Нара анх удаа

Гавьтай хийсэн уран бүтээлгүй хэрнээ үргэлж олны анхаарлын төвд байдаг байсан дуучин М.Нара ээж болоод сураг алдарсан билээ. Тэгвэл саяхан нэгэн үйл ажиллагаанд чимээгүй ирээд нуугдаж гарч яваад дуранд хальт өртсөн байна. Нэлээд жин нэмж нэг дахин бүдүүрсэн М.Нараг анх харсан хэн ч танигдахааргүй жин нэмж өөрчлөгдсөн байна лээ.

Сүүлийн үед манай хэдэн олны танил бүсгүйчүүд маань хүнтэй сууж хүүхэд гаргах гэж  байгаагаа ихээхэн нууцалж, гэнэт хүүхэд, нөхрөө олон нийтэд зарладаг жишиг маягын юм тогтоод байгаа. Уран бүтээлээсээ илүүтэй урлагт нүцгэн бие, энгэр задгай хувцаслалтаараа олон нийтэд танигдсан болохоор л ингэж арга заль зохиож байгаа юм хэмээн шүүмжлэлд өртөөд буй.

Алдартай Холливудын жүжигчид, дуучид хэнтэй сууж, хэдэн хүүхэдтэй болох гэж буйгаа ч нууцалдаггүй. Тэр байтугай жирэмсэн болсоноо зарлаж улаан хивсэн дээр том гэдэстэй хэрнээ даашинз намируулан ирцгээдэг. Тэгвэл манай хэдэн одонцорууд маань ингэж дүвчигнэх гэж. Нэг хэсэг дуучин Ану гэнэт хүүхэдтэй болж нөхөр, хүүхдээ олноос нууцалж байгаад гэнэт гаргасан шиг дуучин М.Нара хэзээ нөхөр, хүүхдээ танилцуулахаа сайн мэдэж байгаа биз ээ.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • baaa
    hunees gajuud yum hiigeegui l yum bol yug ni nuutsalj,ichij aigaad baidag yum be.asuudaltai bolood l nuuj haadag biz.tsagtaa ter baitugaigaa nuuh ni buu hel nud uvttul gargadag biz de.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Монгол Улсын иргэн
    Хүнтэй гэрлэх, жирэмсэн болох, тэднийгээ бусдад танилцуулах, зургийг нь нийтэд дэлгэх зэрэг нь хувь хүний асуудал. Нэг муу боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй сэтгүүлчийн амны бай болох зүйл биш. М.Сонор - сайхан нэр байна. Даанч дэндүү тэнэг юм. Өөрөө эмэгтэй хүн байх вий дээ. Иймэрхүү СЭТГҮҮЛЧИНЦЭР, СЭТГҮҮЛЧИЙН ГОЛ олон болжээ.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025