
Өнөөдрийн энэ өдрийг өлзий дэмбэрэлтэй өдөр хэмээж хуримаа хийж буй хосуудын сайхан зураг мэлмий баясгаж байна. Сүйт залуу А.Чингүүн, сүйт бүсгүй Н.Ундрал нар энэ өдөр үлгэрийн гүнж, ханхүү хоёр шиг л сайхан харагдаж байна.

Загвар өмсөгч А.Чингүүн “Их засаг”-ийн Д.Ням-Осорын хүргэн болж хадам ааваасаа зочид буудал бэлгэнд авч ханхүү шиг л амьдарч байгаа. Д.Ням-Осорын танхи охин Н.Ундрал БНХАУ-д боловсрол эзэмшсэн төлөв даруу бүсгүй билээ. Ээж, аав нь хоёулаа эрдэмтэний дээр Монголын тэргүүн баяны охин хэл аманд ороогдож байгаагүй нэр цэвэр нэгэн. А.Чингүүний найзууд өчигдрөөс цахим хуудсандаа пост хийж найзынхаа хуриманд ихэд ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн.

Загварын тайзнаа мөр зэрэгцэн алхаж явсан найзуудаараа хүрээлүүлсэн А.Чингүүн ёстой л мөрөөдлийн хуримаа хийж байна. Түүний хурим яг одоо үргэлжилж байна. Сайхан хосууд, гэр бүлийн нандин агшныг бид та бүхэнтэй хуваалцаж байна.



Хосууддаа аз жаргал хүсье!
У.Цахирмаа
Сэтгэгдэл (13)