Стиль имижээ алдахгүй шүү, бид!

Уулын нугад тэмдэгтэйгээ!

Наяад оны залуус дунд “Уулын нугад чамтайгаа уруул шиг навчаар үнсэлцээд...” гэж дуулж үзээгүй, дурлал хайрын болзоогоо энэ дуугүйгээр хачирлаж үзээгүй хүн байхгүй болов уу. Дууны эзэн нь “Өргөө”-гийн И.Болоож.

Эцэг эхээс заяасан нэр нь Володя ч, цагийн эрхэнд Болоож болон өөрчлөгдсөн энэ эр хөнгөн хөгжим, дуу хууртай ханилсан 40 жилийнхээ хөдөлмөрийг МУГЖ цолоор мялаалгаад удаагүй байгаа. Харьцангуй хожуу авсан ч гэлээ зовж байж авсан болохоор амт гэж ванлий байна хэмээсэн гавьяат одон тэмдгээ зүрхэн тушаагаа зүүж, насны намарт уулын нугад тэмдэгтэйгээ л зугаална гэнэ шүү.

Шагналыг зөвхөн энгэртээ зүүдэггүй

Хар бүрх малгай, дэгжин фракаар имижээ бүрдүүлдэг энэ эрхэм хэзээний таяг сугавчилж, гаанс зуучихсан явж байх. Энэ бол мэдээж төрсөн эцэг нь Боролдой юм шиг студийнхээ нэрээр овоглогдож олонд алдаршсан ноён С.Мягмар. Өмссөн хувцас, биеэ авч яваа байдлаас нь түүний этгээд сонин үзэл бодолтой нэгэн гэдэг нь илт харагддаг. Тэгвэл тэрээр шагнал зөвхөн энгэртээ гялалздаггүй юм энгэрийн зүүлтний оронд ашиглаж болдог гэдгийг харуулсан байх юм. Магадгүй маш их цаг хугацаа үнэ цэнээр ирсэн шагнал болохоор үргэлж шахуу биенээсээ салгахгүй болж л өгвөл яаж ийж байгаад зүүхийг эрмэлздэг бололтой Боролдой Мягмар гуай.

Хөгшин залуу хоёрын ижилсэл

Ная гарсан хэрнээ орчин үеийн дуу хөгжим, загвар стилээс хоцорно гэж байхгүй УГЗ Д.Ухнаа олон жил энэ үснийхээ хэв маягаар стиль имижээ тодорхойлсоор ирсэн. Залуу зандан байхдаа тас хар үсээр гангарч ирсэн тэрээр нас явж намба суухдаа ч стиль имижээ алдахгүй, залуучуудаас хоцорно гэж байхгүй шүү гэсэн шиг үсэндээ цасан цагаан сор тавиулсан нэгэн. Тэгвэл түүний үргэлжлэл болж хөгшин хүн сор тавиулж стиль имиждээ анхаарч байхад би юунаас дутхав гэсэн шиг жүжигчин Д.Бямбацогт шараар сор тавьж хөгшин, залуу хоёр маань үснийхээ сороор ижилсээд байгаа нь энэ. Харин хэнд нь илүү зохисон байгааг уншигч та бүхэн дүгнэх биз.

Цэх нуруу, содон үсээр эмээ нараас ялгарна шүү

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа их хуралд гараагүй хэдий ч улс төрийн үнэнч зүтгэлтэнээр насыг барж байгаа нэгэн. Гадаадын улс төрч эмэгтэйчүүд стиль имиж тал дээрээ өөр өөрийн онцлог, нууцтай байдаг шиг Ж.Занаа өнөө цагийн стиллэг эмээ нарын нэг. Өтөлсөн болохоос хөгширсөн биш гэдэг үг Ж.Занаад зориулагдсан гэмээр тэрээр улирал улирлаар үснийхээ засалтыг өөрчлөн үндэсний дээл, Европ хувцас хоёрыг шилж сонгон хослуулан өмсдөг нэгэн. Хамгийн сүүлд үсээ шатлаж, сувдаар чимэглэл хийж, уруул хумсаа час улаанаар будсан байна.

Харин АЖ Н.Сувд ахайтан одоогоос хоёр жилийн өмнө үснийхээ хэв маягыг эвдэж шаргал болгосон бол сүүлд үнсэн саарал өнгөтэй болгосон. Тэгвэл хамгийн сүүлд цэнхэр сор суулгажээ. Ийнхүү нас бол зүгээр тоо гэдэг үг АЖ Н.Сувдад яг тохирсон үг гэлтэй залуу насныхаа эрч хүчийг алдаагүй 60 гарсан жавхаатай эмээ нарын тэргүүн эгнээд явж байгаа нэгэн.

Эцэст нь  хэлэхэд тэд насаа мартсан өвөө, эмээ нар. Тэднийг харсан хэн ч 50,60 гарсан гэдэгт итгэхгүй нь лавтай. Бие хаагаа ийм сайхан авч явахын зэрэгцээ стиль имиж дээр цаг үеэсээ хоцрохгүй хөл нийлүүлэн алхаж байгаа нь гайхалтай. Улам урт наслаж ирээдүй хойчдоо сайн сайхан үлгэр дууриалал болоорой гэж ерөөе.

М.Өнөр

Фото: Д.Цэгц

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin.
    Ene setguulch UNUR genuu jaasan huniig toroljil chadaj baina aa.Chi uuruu heden jiliin daraa ed naraas door majiisan Emee bolno doo.Gadash dotogshoo jawaj galuu shunii max idej jum uzej nud tailahad jaadag baina aa. Ed nar chin engiin orchin tsagtaa uur,uursudiihuu ijim estiileer huwtsaslaj saihan jawaa humuus.Emee,Uwuu nar geedel dahin,dahin bicheed jaasan durgui hurgesen teneg setguulch we????Chinii Emee,Uwuu bolohgui ene chigeeree baihiig harah jum.
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025