Залуу хүмүүсийн явдал бидэнд юуны хамаа. Гэхдээ харсаар байтал нүд гялбуулж, сэтгэл сэргэм сайхан хосууд таарахаар зураг дарахгүй байж төвдөхгүй нь.
“Sunday” группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзийгийн бага охин Б.Анударь цас хаялсан өвлийн өдрүүдэд тун романтик байгаа бололтой.
Таван хүүхэдтэй айлын отгон охин түүнийг “American School”-д суралцдаг болохыг бид өмнө нь танилцуулж байсан. Дээрээ гурван ах, нэг эгчтэй Б.Анударийн хувьд бэлтэй айлын хамгийн бяцхан гүнж нь гэсэндээ ёстой нүдээ бүлтийтэл гоёсон байх нь олонтаа.
Хүүхдийнхээ боловсролд ихэд анхаарах болсон өнөө цагт отгон охиноо дан ганц тансаг зүйлд умбуулаад байхгүй боловсролд нь ч ихэд анхаардаг болох нь Д.Бат-Өлзий, хатагтай Байгальмаа нарын хандлагаас ажиглагддаг. Ийм нэгэн танхи гүнжтэй хамт яваа залуу нь Серик Хажат хэмээх 20 гаруй насны залуу аж.
Бас л бэлтэй эрхмүүдийн хөвгүүдтэй нийлж, насныхан дундаа өөрийн гэсэн орон зайтай болсон түүнийг хэн ч харсан спортлог гэмээр бие хаатай байгаа биз дээ.
Ямартаа ч албан ёсны хосууд уу, энгийн найзууд уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Харин Б.Анударь цахим хуудсандаа нэгэн залуутай хамт авахуулсан зургаа хийсэн байдгийг фэйсбүүк ертөнцийнхөн андахгүй.
Байсгээд л relationship болж байдаг өсвөр насны фэйсбүүк хэрэглэгчдийн ертөнцөд чухам яг хэн нь хэнтэйгээ үнэнч дурлалт хос болохыг таамаглахад тун ярвигтай юм шүү. Тэгээд ч дунд сургуулийн сурагч охины хувьд хайр дурлалд төдийлөн яаралгүй найз нөхдийн хүрээгээ тэлэхэд л хамаг анхаарлаа тавьдаг цаг үедээ явж байгаа бололтой.



У.Цахирмаа
Сэтгэгдэл (1)