Би эргэж ирлээ ..

Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг. Тэгвэл явсан хүн ч бас эргэж ирдэг. Цагтаа тэргүүн миссээсээ хол илүү сайхан бүсгүй хэмээгдэж байсан мисс Б.Шүрэнчимэг хэсэгтээ сураг тасраад байсан.

Бүсгүй хүн л болсон хойно аж, амьдралаа төвхнүүлж холын Германд гал голомтоо асаасан. Гурван хүүхдийн ээж болж, гунхсан төрхөө хадгалсан хэвээр эх орондоо ирэхдээ түүнд догдлол хязгааргүй их байсан биз.

Ирсэн даруйдаа рекламанд тоглож, дахин нүцгэлнэ, тайзнаа гарна гэсэн мэдээлэл түгээхдээ ч бас учиртай хийсэн алхам байх. Гурван хүүхдийн ээж болчихоод гунхсан хэвээр байж чадаж байгаа нь харин үе үеийн охид, бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болох нь дамжиггүй.

Мэдээж гадаадын цаг уур, идэж уух зүйл, орчин нөхцөл нь манай эрс тэс уур амьсгалтай харьцуулашгүй. Гоо үзэсгэлэн бол асар их хөдөлмөр, тэвчээр. Б.Шүрэнчимэг асар их хөдөлмөр зарж байж өнөөдрийн өв тэгш дүр төрхийг бүтээсэн нь дамжиггүй.

Ямартаа ч энэ олон жилийн дараа гарч ирсэн Б.Шүрэнчимэг үнэхээр тэргүүн миссээсээ хол илүү бүсгүй байсан уу, эсвэл бодит үнэлгээний дагуу дэд байрт шалгарсан уу гэдгийг харах нь бололтой. Цаг хугацаа гэдэг бүх зүйлийн хэмжүүр юм даа. Нөгөөтэйгүүр, мисс алдар гэдэг хэн бүхэнд олддоггүй шигээ насаараа дааж явах хариуцлага тухайн хүнд оногддог. Үе үеийн миссүүд энэ алдартаа үнэхээр эзэн болж яваа нь бахархууштай хэрэг шүү.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • oyuna
    ih l tom tolgoitoi um .. huzuugui guhuu shuvuu ch yum uu
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • unshigch
    goo saihan bol tsag hugatsaanii asuudal
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025