
“Хунгийн нүд байна уу” гэж асуудаг “Ийм нэгэн дурлалын” орь ганцаараа л байсан од залуу хэдийнэ “борлогджээ”. Түүний насан хань нь “ТВ5” телевизийн хөтлөгч Н. Насанжаргал байна гэж охид лав зүүдлээ ч үгүй биз. Хөнгөмсөг дэврүүн сэтгэлтэй залуу гэдэг нь тоглосон дүр бүрээс нь нэвт “үнэртэх” шиг болдог Шагай амьдрал дээр тун романтик.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр эхнэртээ 2 метрийн өндөртэй бамбарууш бэлэглэсэн нь түүний бас нэг стиль. “Ганнам стиль” дууг монголчлон тун амжилттай дуулсан Шагай гэртээ хүүхдүүддээ дуулж, бүжиглэж, шүлэг уншихыг заах гээд тун завгүй байдаг гэсэн.
Ёстой л орь залуу насандаа гэнэтхэн хоёр хүүхдийн хойт аав болох сонголт хийсэн түүний алхмыг олон хүн хачирхсан гэдэг. Үүрэг, хариуцлага гэхээр үстэй толгой нь арзайдаг орчин үеийн залуусаас Шагай үнэхээр юм юмаараа өөр юм. Шагайгийн “ганган” стилээ гэж...
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)