
Урлагийн гэр бүлээс гаралтай олон олон охид хөвгүүд нэгэн тайзнаа цуглах болсон нь “Universe Best Songs” наадам билээ. Эх хэлээрээ хальт мульт ярих боловч харийн хэлээр төвөггүй “ханиах” залуус жижигхээн Монголд чамгүй олон болохыг өнгөрсөн хугацаанд бид мэдсэн.
Хэт баруунжсан, бодит байдалдаа нийцэмгүй “утоп” наадам гэж шүүмжлэл дагуулах боловч юмтай айлын хүүхдүүд өмссөн зүүсэн, сурсан мэдсэнээ гайхуулах нэг талбар болсон тул зарим нэгэнд нь бол таатай л байгаа байх.
Манай урлагийн алдартнуудын хүүхдүүд сайн боловсрол эзэмшиж, авьяас ч багагүй хуримтлуулсан нь аав ээжээрээ овоглуулан тайзнаа гарахад “үнэртэх” болсон.
Тэдний нэг нэрт хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын охин Ж. Ариунжаргал ердөө 17-хон насандаа ийнхүү урлагт хөл тавьсан юм. Хөгжимлөг аавын царайлаг нуруулаг, хоолойны цараатай охин ХБК-д суралцдаг.

Харин өнгөрсөн шинэ жилээр Уйтни Хьюстен, Мэрайя Кэригийн дууг чадварлаг дуулж багагүй “халтуур” хийсэн гэнэ шүү. Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй хоолой нь олны сэтгэлийг эзэмдэн Ж. Ариунжаргалд “Монгол Хьюстен” нэр төвөггүйхэн оногдсон байна.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна