Ардын дууны “цээж”-тэй эр

“...Зүүд хүртэл жаргааж сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” хэмээх уянгалаг, ардын дуу шиг аманд “хүлхэгддэг” аялгуулаг бүтээлийг туурвисан хүн бол ая зохиогч , СТА Н.Баасандорж гэдгийг ёстой хэн ч мэдэхгүй байхаа.

Түүнийг Э.Эрдэнэчулуун уяачийн хоc шаргыг дуунд мөнхөлсөнөөр нь уншигчид эчнээ мэднэ.

“Хос шарга”, “Зөөлөн зөөлөн замбуулин” аль аль нь олны таашаалд ихэд нийцсэн бүтээл билээ. Түүний хувийн амьдрал ч бас хөгжим, дуутай салшгүй холбоотой. СУИС-ийн уртын дууны ангийн хөөрхөн бүсгүйд дурласан нь хожмын амьдрал нь болсон гэдэг. Хосууд хөөрхөн хүүтэй болсон ч өрх тусгаарласан билээ.

 

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025