Том М.Сэлэнгийн шинэ “карьер”

Холын Германд ханаа дугуйлж, харь нутгийн залуугийн цайг чанах болсон М.Сэлэнгэ саяхан эх орондоо газардсан. Угаас нэртэй, тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг байсан тэрбээр одоо ч моодноос гараагүй. Ажлын байр хүртэл бэлэн, Max Mall-д Д.Уянгалянхуа найзынхаа ажилд тусалж яваа харагдсан. “Гоёл-2006” наадмын “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан М.Сэлэнгэ одоогийн  топуудтай дүйхүйц чадварлаг нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

 Түүнийг “Гоёл”-д байр эзлэх үед дүү М.Хэрлэн нь шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн шагналыг авч байсан. Нэг гэр бүлийн загварын одууд өдгөө нам гүмхэн буй. Түүний тодорсон үе зөвхөн 2006 он биш. Тэр мөчөөс даруй 5 жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй-2011” тэмцээнээс “Тана эрдэнэ” өргөмжлөл хүртэж, “Хамгийн гоолиг биетэй мисс”-ээр тодорсон түүхтэй. Харин одоо тэр хэр гуалиг байна даа.

Үе үеийн миссүүд аргагүй л нэр төрөө хадгалж, сайхан төрхөө гээхгүй явдаг. Түүний нөхөр өөрөөс нь 10 гаруй насаар ах ч гэсэн үнэхээр хайр халамж дүүрэн нэгэн болохыг бүсгүй ам нээвэл л онцолдог. Үнэхээр ч халамжтай байдал нь эхнэрийнх нь өнгөлөг төрх, эрч хүчээс харагдаж байна даа.

.Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025