
Монголын хошин урлагийн шилдэг хамтлаг болох “Макс”-ийн жүжигчин МС буюу Ж.Мөнхсайханы бүтээсэн дүрийн дийлэнх нь эмээгийн дүр байдаг. Энэ дүрээ тун чадварлаг бүтээж чаддаг тэрээр нэгэнтээ “Хүмүүс олон жил эмээ, ээжийн дүр бүтээгээд гавьяатын тэмдэгийг энгэртээ гялалзуулчих юм. Би уг нь хамгийн их эмээгийн дүр бүтээсэн хүн дээ” хэмээн ойр тойрныхондоо хуучилжээ.

Тэгвэл тэрээр амьдрал дээр ч гэсэн эмээгийн дүрийг маш гайхалтай бүтээдэг нэгэн. Хичнээн их ажилтай байсан ч хүүхдүүдээ чирч, гулдарсаар сургуульд нь зөөж, оройныхоо хоолыг эхнэртэйгээ ээлжлэн хийдэг гэнэ лээ. Энэ нь эмээ, ээжийн дүр бүтээхэд мэдээж МС-д хэрэг болдог биз ээ. Эхнэрээсээ илүү хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаг МС өнөөх л эмээгийнхээ ажлыг хийж яваад манай дуранд өртсөн байна. Хаанаас нь ч харсан эмээ нарын дүр зураг нүдэнд харагдаж байгаа биз.

М.Сонор
Сэтгэгдэл (1)