


“Хас”-ын Ч.Ганхуяг нэрнээсээ огцорч “Талх” нэртэй болсон Ч.Ганхуягийн хувийн амьдрал нэлээд адармаатай нэгэн. Анхны амьдралаа УИХ-ын экс гишүүн Л.Одончимэдийн охинтой эхэлж байсан. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй төдийгүй том хүү Г.Хасараа өөр дээрээ авч үлдсэн түүхтэй. Анхны эхнэрийн хүү Г.Хасар нь энэ жил 17 нас хүрсэн бол сүүлийн эхнэр Г.Уянга түүнд гурван хүү төрүүлж өгсөн дархан бэр.

Бага нь энэ жил таван нас хүрч Ч.Ганхуяг 40 насны босгыг давж байгаа энэ үед түүний эхнэр Г.Уянга дахин хөл хүнд болсон байна. Гурвын гурван хүү төрүүлж өгсөн гэргийдээ Ч.Ганхуяг дахин хөл хүнд болсон баярт мэдээг анх дуулгахад найз, нөхөд, ойр дотныхонтойгоо цомхон баяр тэмдэглэсэн гэнэ лээ.
Дөрвөн хүүтэй дөч гарсан хойноо отгон хүүхдээ охин байхыг дотроо чимээгүйхэн бурханаас хүсэж байгаа Ч.Ганхуяг хөл хүнд эхнэрийнхээ хөлийг нь газар хүргэхгүй хөөрцөглөж, өдөр бүрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлж байгаа сурагтай.
М.Сонор
Сэтгэгдэл (3)