Г.Ононгийн хүү эцгийнхээ мөрөөр замнажээ

Bro’s records-ын хөгжмийн зохиолч, СТА Г.Онон “Татар” хамтлаг, дуучин Г.Тэнүүн гээд рок попынхны олон хит дуу болон “Төрийн дайсан”, “Хайрлаж болох уу?”, “Сайн уу, амьдрал минь”, “Лардьма”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг киноны хөгжмийг бичсэнээрээ олны танил болсон . Түүний “Ертөнц” цомог олон улс даяар нэгэн зэрэг нээлтээ хийн эгшиглэж, борлуултаараа 11-н долоо хоногийн турш тэргүүлсэн удаатай. Г.Онон ХБК-д 1-5 дугаар анги хүртлээ төгөлдөр хуурын ангид сурч байгаад жирийн сургууль руу шилжсэн байдаг. Тэгвэл түүний хүү ХБК-д сурдаг аж. Г.Онон гэргий, хүүгийн хамт нээлтэд оролцож байхад таарлаа.

Н.Дарий

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025