
“Петровис” [компанийн дэд захирал Б.Шинэзаяа Лондонд очиж амаржжээ. Б.Шинэзаяа 2005 онд Америкт сургууль дүүргэж ирээд “Петровис”-той хувь заяагаа бүрэн холбож, дэд захирлын сэнтийд заларсан нэгэн. Ээжийн шийрийг хатаахуйц өндөр боловсролтой, нээлттэй, нийтэч хэмээн тодорхойлдог. Охиных нь аавыг Г.Өлзий хэмээх нүд хөмсөг болсон, царайлаг залуу байдаг. Тэд оюутан байхдаа танилцаж хамтын амьдралаа эхлүүлсэн. Тэр 2-ын анхны хүүхэд нь Сарана хэмээх хөөрхөн охин бий.

Г.Өлзий нь н.Ганболд хэмээх эрхмийн хүү бөгөөд Өрнөлт, Өлзий, Өнөхүсэл гэсэн ах дүү гурав хоорондоо тун ч адилхан төдийгүй дээдсийн хүрээнд аль аль талаараа охидын нүд, шүдийг унагасан хөвгүүд гэгддэг байна. Г.Өлзий ГХЯ-нд ажилладаг бөгөөд эхнэрээ амаржихыг дөхөхөөр Лондон руу нисч тэндээ хэсэг байж байгаад ирсэн сурагтай.

М.Сонор
Сэтгэгдэл (4)