
Дуучин Д.Оюунтүлхүүр сайн уран бүтээлчээс гадна буяны үйлстэн гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Өнчин, тэнэмэл хүүхдүүдийг асрамжлах төв байгуулж, сайн санааны ажил үйлсэд гар бие оролцдог. Хар бага наснаасаа Япон улсад суралцахдаа хоёр улсын харилцааг сумочдоос түрүүлж эхлүүлсэн гэх. Тиймээс ч түүнийг Япон улсаас өргөмжлөлөөр хүртэл мялаагаад байгаа.
Харин түүний хувийн амьдрал шулуун дардан байгаагүй. Анхны нөхрөөсөө салж, хоёр дахь нөхөртэйгөө хуримласныхаа дараа бизнесийн салбарт илүү сонирхолтой болсон гэдэг.
Энэ нь түүний уран бүтээлээсээ хөндийрөх шалтгаан болсон гэхэд буруудахгүй биз. Сүлжээний бизнест татагдан орохдоо нөхрийнхөө хамт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг “Life 4 you”-д ажилласан юм билээ. Уг нь түүнд бизнес хатагтай гэхээсээ уран бүтээлч бүсгүй гэдэг нэр илүү зохимоорсон.

П.Урнаа
Сэтгэгдэл (7)