
Монголын уран зургийн 30-аад жилийн түүхийг бичилцэж байгаа авьяаслаг, эрхэмсэг хатагтай бол Төрийн соёрхолт зураач, барималч С.Саранцацралт юм. ДУДС, СУИС-ийг тус тус дүүргэсэн тэрээр 1990-ээд онд хийсэн боржин чулуун баримлууд болон уран зургууд, “Баадантай юм” үзэсгэлэнгийн бүтээлээрээ төрд үнэлэгдэн, 2005 онд Төрийн соёрхолт болсон юм. Тэрбээр уран бүтээл төрүүлэх өөрийнх нь онцлог арга барилын талаар асуусан асуултанд “Уран бүтээлч хүн болгонд өөр өөрийн гэсэн барил байдаг л байх. Гэхдээ хамгийн гол нь тэр нэг онгод гэж нэг юм байдаг шүү дээ. Онгод гэдэг тэр юманд л нилээд их захирагдах гээд байдаг. Тэр зүйлийг ирсэн үед би нэг их ядарч зүдэрч, сандраад байх юм байдаггүй. Онгод ирэхээрээ цаанаасаа хэлээд өгчихсөн юм шиг бүх юм маш хялбархан бүтдэг” хэмээн хариулсан байдаг. Мөн тэрбээр өөрийн сэтгэлийн ариусал, ертөнцөд хандаж байгаа хандлага, өөртөө хандаж байгаа хандлага, тэр бүхнээс онгод ямар үед ирэх нь шалтгаална даа хэмээн ярьсан байна.
Тэрбээр "Time", "Гэрэл гэгээ” зэрэг 25 бие даасан үзэсгэлэн гаргасан бол хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй удаа оролцжээ.
Сэтгэгдэл (3)