
“Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа нөгөө хоёроосоо түрүүлж гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн охинтой болсон ч, хувийн амьдрал нь бүтэл муутай яваа. Түүний нөхөр Т.Билэгжаргал салсан даруйдаа хуншгүй зан гаргаж, шинэхэн амрагтайгаа авахуулсан халуухан зургаа өөрийн фэйсбүүк хуудсандаа тавьж олон хүмүүсийн дургүйг хүргэсэн. Тэгвэл саяхан “Гурван охин”-ы “Хурдлах тусам” цомгийн нээлтийн тоглолт дээр Г.Анхмаа уйлж харагдана лээ. Ихэнх дуу нь хайр сэтгэлийн тухай дуу байсныг ч хэлэх үү. Дуучин бүсгүйн сэтгэл эмзэг байгаа болоод ч тэр үү. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан биз. Харин түүний тийм байр байдлыг харсан фэнүүд нь өөр хоорондоо “ Яанаа уйлаад байна ш дээ” хэмээн өрөвдсөн шинжтэй ярьцгааж байсан юм.



Сэтгэгдэл (20)