Ном зардаг аавын охин Азийн аварга боллоо

Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээж яваа нэгэн Монгол аавыг  Н.Баасандорж гэдэг. Энэ хүн 1996 оноос Төв шуудангийн өмнө ном зарж эхэлжээ. Монгол аав хэмээн тодотгосны  учир эхнэрийнхээ оёсон үндэснийхээ дээл хувцсаар гангарах дуртай нэгэн аж. Түүнийг харж байгаагүй хүн гэж бараг байхгүй болов уу?       

Тэгвэл саяхан түүний охин Б.Ариунхүслэн Таеквондогийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн сайхан мэдээ байна.

Төдийгөөс өдийг хүртэл шуудангийн урд номоо зарж байгаа энэ хүний тухайд анх 1989 оны хавар автобусанд  засвар хийж байгаад бэртсэнээс  хойш группт гарч ажилгүй болсон гэдэг. Энэ талаар эргэн дурсахдаа “Би группт гарсныхаа дараа талх зарж цагдаад баригдаад пакталж байлаа. Төмөр торны цаана 2 цаг сууж үзлээ. Тэрнээс болоод хууль судалж үзэхэд хамгийн цэвэрхэн бөгөөд хуульд харшгүй ажил бол ном зарах байсан... Ер нь өөрийнхөө уншсан номыг зарж амьдралаа залгуулъя гэж бодсон” гэж ярьсан удаатай.

Тэрбээр Б.Ренчиний “Алтайн аялгууны толь” хэмээх номыг 2.5 саяар буюу хамгийн үнэтэй зарж байжээ. Мөн тэрбээр хүмүүсийг сайн сайхны тухай ном уншиж байгаасай гэж туйлаас хүсч явдгаа хэлсэн юм.

        П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Ta Mundas shuu
    Buyantai ajil hiij bgaa Hun yumaaa
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Sain aav yumaa
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025