
Нийтийн дууны салбарт цахиур хагалж байгаа дуучин бол Д.Намсрайноров. Түүнийг “хөмсөг” Д.Намсрайноров гэдэг бол одоо хамгийн эротик дуучин гэх болсон. Яагаад гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Түүний сүүлд гаргасан “Дурлан дурлан хайрламаар” нэртэй дуу нь эротик үг хэллэгтэй. Тэгээд ч тэр бүр хит дуу болсон. Дуучин залуу ч бүр өөрийгөө мэдэрчихсэн. Хаа ч явсан “гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа” гээд дуулж явна. Гэхдээ заримдаа тэр мөрийг нь хаяж дуулж бас үздэг гэж байгаа. Ямартаа л нэг аймгийн ойн арга хэмжээнд тэр эротик мөрийг нь орхиод дуултал хүмүүс тэрийг нь сануулж дуулсан гэдэг.
Н.Дарий
Сэтгэгдэл (2)