Яг одооноос “Харанга”-ын Лхагвааг ингэж дуудаж байх уу, нөхөд өө? Алийн болгон ““Харанга”ын хар азарга”, “Харанга”-ын Лхагваа гэж байх вэ. Түмэнд нэр алдраа дуурсгасан МУГЖ хүн нэрэндээ ч өөрөө дасах хэрэгтэй байх. Саяхан бяцхан шинэ хүнтэй болсон гавьяатын ууган хүү яг энэ цаг мөч дор таны мэлмийн өмнө харагдаж байна. Лхагваа амьдралынхаа он жилүүдэд гурван эхнэр, нэг охин нэг хүүтэй гэгдэж байснаа саяхан хоёр дахь хүүгээ өлгийдөн авч магнай тэнийсэн.
Гавьяатын ууган хүү энэ нүд дүүрэн хархүү Л.Мандах “Оддын эрэлд” шоунд оролцож байсныг уншигчид санаж байгаа байх. Хүүгээ дуулахыг дэмждэггүй ч хүчлэн хориглодоггүй гавъяат маань “Сонсголтой юм байна” гэж цөөн үгээр тодотгосон удаатай
Г.Солонго
Сэтгэгдэл (1)