Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-ын даргаар дэд комиссар С. Баатаржавыг томиллоо. Тэрбээр Улсын мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага зэрэгт насаараа ажилласан мэргэжлийн түвшний хүн гэж олон нийт өндрөөр үнэлж байгаа. С.Баатаржав нь Завхан нутгаас гаралтай. Түүний эцэг Сайннямбуу нь Дундговь аймагт цагдаагийн даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой хүн байсан аж. Харин түүнийг аавынхаа хэмжээнд хүрэх чанга хатуу, зангарагтай хүн биш болохыг ойрын эх сурвалж хэлж байгаа юм.
Энэ жилийн хувьд цагдаагийн удирдлагууд болоод хууль нь хүртэл өөрчлөгдөж, албан хаагчдын хувцас, цол албан тушаал нь солигдож, холигдсоор оны сүүлтэй золгох гэж байна.
Ямартай ч намрын эхэн сард шинэ даргатай болсон болохоор нэг хэсэгтээ амар жимэр болох байх даа. Түүнийг томилогдсонд ажилтнууд нь сэтгэл өндөр байна. Цагдаагийн алба хаагч нартаа ээлтэй, мэргэжлийн даргатай болсон тул одоо энэ их хөдөлгөөн намжих байх гэж итгэж байгаа ч хэрхэхийг харах л үлдэх шив.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна