Гэмгүй царайтай хүчирхийлэгчдийг “хүмүүжүүлнэ”

Америкт хүүхдээ гудамжинд хаялаа л бол өнгөрсөн хэрэг. Эцэг эх таныг шоронд, эсвэл хүүхдээ хураалгах гэсэн хоёрхон сонголт руу аваачдаг. Гэтэл  Монголд яадаг билээ? Нөхөр нь согтуурч гэр орондоо яаж ч авирлаж “сармагчин зан” гаргаж болно. Нэг ёсондоо цагдаагийн байгууллагад гэр бүлийн дотоод асуудал “падлий” байхгүй гэдэг замналаар явсаар ирсэн ч эцэст нь төрсөн үрээ шатаах, заазуурдах мэтийн эмгэнэлт хэргүүд гарах нь хэвийн үзэгдэл болжээ.

Хүүхдийн дуудлага өгөх тусгай дугаар байдаг ч үнэ тариф нь өндөр, олон нийтэд сайн сурталчлаагүй гэсэн учир дутагдлууд байдаг. Тэгвэл Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Засгийн газрын 225 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Албадан саатуулах баривчлах төвтэй хамтран тусгай аян  зохион байгуулахаар болоод байгаа аж.

Тус аяны хүрээнд гэр бүлдээ байнга архидан согтуурч, хүчирхийлэл үйлдэгч нарт холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг таниулах, хүлээлгэх хариуцлагын талаарх ойлголтыг өгөх юм байна.  Мөн хүчирхийллийн улмаас учирч буй хор холбогдлыг ойлгуулах, тэдний сэтгэхүй, зан үйлийг өөрчлөх, эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Харилцаа”, “Аз жаргалтай гэр бүл байхын тулд”, “Гэр бүл-хүчирхийлэлгүй орчин” сэдэвт сургалтыг  энэ сарын 28-наас эхлэн есдүгээр  сарыг дуустал зохион байгуулна гэж Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс бидэнд дуулгаж байна.

П. Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025