
“Монголросцветмет”-ийн гэх тодотголыг байнга дагуулдаг УИХ-ын гишүүн асан Б.Бадамсүрэнгийн хөвгүүд модель бүсгүйчүүдийг сонгосон гэдгийг манай уншигчид мэдэх биз. Том хүү Б.Бүрэнжаргалын тухайд О.Чулуунбатын хүү Ч.Бөрдөнбаттай хамт хар тамхины хэрэгт холбогдож дуулиан дэгдээж явсан нэгэн. Тэгвэл тэрээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энхмаа хэмээх бүсгүйтэй ханилж хөөрхөн хүүхдүүдийн аав болсноос хойш нэлээд томоожсон гэгддэг.
Гэхдээ л энд тэнд сайхан бүсгүйчүүдтэй саатаж яваа талаар нь мэдээлэл гарч байдаг. Тэгвэл хүмүүс үнэндээ түүний эхнэр нь яаж тоосон юм бэ гэх зүйлийг шулуухан хэлдэг аж. Ямартаа л олонд багагүй танигдсан “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэн хэмээх бүсгүй загвар өмсөгч Ж.Энхмаа болон түүний нөхөр Б.Бүрэнжаргал хоёрын зурагны доор “Энэ нөхөрт яаж олдсон юм гэмээр эхнэр байна. Сайхан харагдаж байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (15)