
Тайландын загварын ертөнцөд хөл тавьж, багагүй амжилттай ажиллаж яваа загвар өмсөгч бол Б.Билгүйтэй. Тэрбээр өнгөрсөн жил Бангкокийн их сургуулийг вэб дизайны мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажилладаг бас загвараа ч өмсдөг. Тайланд бол ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрснийхөө хэрээр тэр чиглэлийн шоу бизнес их хөгжсөн газар. Тэр ч утгаараа загвар өмсөгч Б.Билгүйтэйд олон удаа нүцгэлэх санал ирсэн аж. Харин тэрбээр хэзээ ч дотуур хувцсаа тайлж байгаагүй гэсэн шүү.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (1)