Нас богинотой амраглалын эзэд-2

Урлаг дагасан хүмүүсийг уяхан сэтгэлтэй, сулхан энгэртэй гэх тодотгол дагаад байдаг жишигтэй. Тэгээд ч тэр юм уу урлагийн хүмүүсийн хувийн амьдралтай холбоотой таагүй мэдээллүүд таатайгаасаа хамаагүй олон байдаг. Ер нь зөвхөн урлаг гэлтгүй улстөр, спорт гэхчлэн нийгмийн анхаарал татсан салбарууд дахь олны танил хүмүүс дунд дэндүү богино настай хайрын түүхээр намтраа чимсэн нөхдүүд олон. Тэдний хайрын түүх нь чин сэтгэл, цэвэр тооцоолол, зам нийлээгүй тавилан гэхчлэн олон асуудалтай холбоотойгоор төгссөн байдаг.

Дашрамд өгүүлэхэд  салж, нийлсэн гэх мэдээллийг өдөр тутам олонд дуулгаж байдаг Холливуудын оддын богино настай романсууд цаанаа бас учир жанцантай. Хамтын амьдрал, дурлалын романсаа хаана, хэнтэй, хэзээ хэрхэн эхлүүлж, өрнүүлж, төгсгөх вэ гэдгээ тооцож төлөвлөсөн байдаг гэдэг. Тэгвэл манайд тийм богино настай салалтууд дэлгэрэх янзтай болоод байгаа юм. Сошиал сайтууд ид хүчээ авч байгааг ч хэлэх үү, хэн дуртай нь хэнтэй явалдсанаа, учир ургуулснаа, дотно харьцаа тогтоосноо дэлгэн бичээд л од болдог болж. Ер нь тэгээд хэдэн ч хүүхэдтэй байсан салалт бол асуудал биш болсон энэ цаг үед олны танил нөхдүүдийн хайрын түүх хэрхэн бичигдэж байгааг хамтдаа сонирхоод үзье.

Учир нь олдохгүй “Учиртай гурван толгой”

 

Аав ээжийнхээ ачаар олон нийтэд хурдан танигдаж, хаана ч эцэг эхийнхээ нэрийг барьсан газардахааргүй болсон жүжигчин Б.Тамир явдал суудал, салсан, нийлснээрээ хэвлэлийн баатар болоод буй. Анхны амьдралаа жүжигчин Золоотой эхлүүлж хөөрхөн охинтой болсон тэдний хамтын амьдрал хоёр жилийн настай байсан. Олны танил бай, энгийн иргэд ч бай эхнэр, нөхөр хоёр саллаа гэхэд хүүхдээ хүссэн хүсээгүй ээж нь өсгөдөг бичигдээгүй хуультай. Үүний жишигээр жүжигчин Золоо өврөөсөө салгахгүй, өөрөөсөө холдуулахгүй өөрөө өсгөж байгаа билээ. Б.Тамираас салж олон эрчүүдтэй нэр холбогдсон хэдий ч саяхан Үндэсний их баяр наадмаар шинэхэн найз залуугаа албан ёсоор танилцуулсан гэж болно. Тэгвэл Б.Тамир эхнэрээсээ салаад удаагүй байхдаа жүжигчин Соёлоотой хамтын амьдралаа эхлүүлж, олон нийтэд зарласан. Гэвч нөгөө л хөнгөн шингэн явдалтай Б.Тамираас дахин нэг жүжигчин бүсгүй нүүр буруулж хоёр тийш болсон сурагтай. Үүнийгээ ч мөн адил Б.Тамир албан ёсоор зарлаж учир нь олдохгүй “Учиртай гурван толгой” нэр хочтой болоод байна.

Анхны амьдралаа үгүйлэн санасаар

Жүжигчин Н.Цэнд-Аюуш өдгөө гуч гарсан хэдий ч  ганц бие хэвээр.  “A-Capella” хамтлагийн дуучин Д.Одбаяртай нэр холбогдож хэсэгтээ хамт амьдарч байсан боловч тэдний дурлалын романс богино настай байсан. Хаана ч явсан хамтдаа тэврэлдэж, үнсэлцэн халуухан дурлалдаа шатаж явсан тэд нэг л өдөр  салсан. Өмнө нь мөн л жүжигчин бүсгүйтэй анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болж байсан Д.Одбаяр сүүлийн жилүүдэд сураг алдарсан. Гэхдээ түүнийг сайн таних хүмүүсийн хэлж буйгаар бол  Д.Одбаяр дахин шинэ хайртайгаа учирч гадаадад чинээлэг бүсгүйгээр тэжээлгэж байгаа сураг дуулдана. Ямартай ч дуучин залуугаас салаад хэсэгтээ ганц бие байсан жүжигчин Н.Цэнд-Аюуш одоогоос гурван жилийн өмнө дахин шинэ хайртайгаа учирсан. Жүжигчин бүсгүйн сэтгэлийг эзэмдэж, харцыг булаасан тэр залуу бол хамгаалагч хийдэг бахь залуу байсан. Гэсэн ч тэдний хайрын түүх мөн л удаан үргэлжилээгүй, хоёр тийш болоод удаж байна. Хоёрын хоёр сайхан залуугаас салж ганц бие бүсгүйн амьдралаар олон жил амьдарч байгаа Н.Цэнд-Аюуш магадгүй одоо л нэг хувийн амьдралдаа анхаарч мэдэх юм.

Загварын зорилгогүй хайрын түүх

Загварын хосуудын хамтын амьдралд  урт үргэлжилсэн түүх тун ховорхон. Хамт амьдрахыг хориглочихсон гэмээр тэдний дурлалын түүх удлаа л гэхэд гурван жилийн настай байдаг нь сонирхолтой. Анх  топ Д.Болормаа, Баярсайхан нараар эхэлсэн  салалт загвар өмсөгч С.Эрдэнэцогт, С.Төгсөө нараар үргэлжилж байна. Топ Д.Болормаа, Баярсайхан нар насны зөрүүтэй хэдий ч загварын тайзны ард түр зуурын дурлалаа эхлүүлээд амжсан. Гэвч тэдний дурлал салалтаар төгсөж түүнээс хойш өнөөдөр хүртэл бие биенийхээ царай зүсийг харахгүй он цагийг үдэж байна. Үүний дараахан хэвлэлээр нэг хэрүүлийн алим хуваалцаж, дуулиан шуугиантайгаар салсан загварын хосууд бол А.Чингүүн, Ч.Содтуяа нар. Охинтой болоод удаагүй байхдаа л хоёр тийш болж А.Чингүүн аль хэдийнэ хоёр дахь амьдралаа эхлүүлж хоёр ч охины аав болсон. Харин Ч.Содтуяа үе үехэн бизнесмэн эрчүүдтэй нэр холбогддог хэдий ч өдий хүртэл өрх толгойлсон ганц бие ээж хэвээрээ.

Жилийн настай дурлалын түүх ...

Зохиолын дуучид дотроо хүчирхэг хоолой, чансаагаараа тэргүүлдэг дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Эр хүнтэй нэр холбогдох бүү хэл учирч уулзаж яваагүй гэх дуучин бүсгүйн анхны хайр, анхны амьдрал бүтэлгүй байсан гэж болох юм. Тогоон чинээ гэдэстэй хэрнээ Ганданг 108 удаа тойрч, сайн сайхан амьдрал, нөхрөө сайн барилдаасай хэмээн залбирч явсан түүний тэр түр зуурын амьдрал өдгөө дурсамж болон үлдсэн биз. Улсын начин Б.Сэр-Одтой нэг биш нэлээд хэдэн жил үерхэж нөхөрлөсний эцэст хамтын амьдралаа дөнгөж эхлүүлээд л хоёр тийш болсон дуучин шувуухай маань өдгөө ганц бие эрх чөлөөтэй ээж.  Харин тогоон чинээ гэдэстэй байхад нь өөр бүсгүйтэй учир ургуулж нүүр буруулсан улсын начин Б.Сэр-Од хоёр дахь эхнэр, хүүхдүүдтэйгээ ажин түжин амьтан хүний нүднээс аль болох далдуур амьдарч байгаа гэнэ лээ.

Хонгор найзуудын гэнэн үерхэл

Оюутны ширээнээс хөтлөлцөн их урлагт хөл тавьсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар хэн бүхний амны уншлага аятай л хамтдаа дуудагдаж, хамтдаа яриулж явсан үе саяхан шиг. “Хонгорхон үр минь”, Насны хань” зэрэг дуунуудаараа ард түмнийхээ талархлыг хүртэж байсан тэд хослон дуулахаас гадна бас ч үгүй зүгээргүй хосууд байсан гэдэг. Нийтийн дууны оргил үед хослон гарч ирсэн С.Жавхлан, Т.Баясгалан нар ид мандан бадарч байх үедээ тайзнаа бүү хэл хамтдаа явж харагдахаа байж хайр дурлалын учир зангилаа нь тайлагдсан. Хэзээ ч хамтран дуулахгүй гэж бие биендаа ам тангараг өгсөн аятай хоёр тийш болдог нийтийн дуучдын буухиаг бараг энэ хоёр эхлүүлсэн ч байж мэдэх юм. Өдгөө тус тусынхаа зам мөрийг хөөж хэд хэдэн хүүхдийн аав ээж болсон тэд олон жилийн дараа гэнэт тааралдаж бие биетэйгээ толгой дохин өнгөрсөн гэдэг. Тайзнаа хамтдаа дуулахыг хүлээж цөхсөн фэнүүд нь тэднийг өдгөө зүүдэндээ л хамт дуулахыг хардаг байх. Уран бүтээлээс илүүтэй хувийн амьдрал, бизнест ханцуй шамлах болсон тэд үүндээ одоо хүртэл хариулт өгөөгүйг бодоход тэдний дурлалын түүх ямар байсныг гэрчлэх мэт. Ямартай ч зохиолын дууны ханхүүд тухайн үеийн оюутан Т.Баясгалан анхлан хайраа илчилж, араас нь нэлээд гүйж хамт амьдарч байсан гэх шуум одоо хүртэл яригддаг.

Хослон дуулах хувьтай ч хосоор амьдрах ...

“Сайхныг тань харангуутаа дурласан юм. Сэтгэлийг тань танингуутаа уярсан юм” гэж хоолой нийлүүлэн хайрын харцаа ширтэлцэн байж бие биедээ дасан дурласан дуучид бол яахын аргагүй У.Далантай, С.Эрдэнэцэцэг  нар. Хослон дуулах үедээ хамтын амьдралаа зохиож хэсэгтээ хайр дурлалдаа шатаж явсан тэд хослон дуулах хувьтай байсан ч хослон амьдрах хувь дутсан гэлтэй хоёр тийш болоод удаж байна. Мөн л тайзнаа бүү хэл нэг үйл ажиллагаан дээр хамт үзэгдэж харагддаггүй. Цаанаасаа хослон дуулах заяа төөрөгтөй хос дуучид гэвэл тэднийг гэмээр дууг амьдруулж, амилуулж чадаж байсан тэд. Гэвч тэдний хайр дурлал хамт дуулахад хориг саад тотгор болсон гол хүчин зүйл. У.Далантай шинээр амьдрал зохиож хүүтэй болсон бол С.Эрдэнэцэцэг насаараа ганц бие амьдрахаар шийдсэн гэлтэй ганц бие сайхан бүсгүй хэвээр. Тэдний хайр дурлал хамтран дуулахаас эхэлж эцэс төгсгөлд нь салсан.

Үүрээ олохгүй ниссээр

Мөн л оюутны ширээнээс тохой нийлүүлэн хослон дуулж олонд танигдсан дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар хамтдаа дуулахаа болиод удаж байна. Хайр сэтгэлийн холбоотойгоос гадна хамтдын амьдралаа эхлүүлж бүр цаашлаад хэдэн хүүхэдтэй болохоо ярилцаж байсан хосууд бусдынхаа жишгээр салцгаасан. Бараг л хамт дуулж эхлээд л хамт амьдарсан тэд уран бүтээлийн хамтрагчид байсан байх. Олон жил хамт амьдрахдаа өөр өөрсдийнхөө орон зайг тодорхойлж, алдар хүндийн эзэд болсон даруйдаа хоёр тийш болсон. Өмнө нь  амьдралтай байсан Ч.Бат-Эрдэнэ дуучин бүсгүйгээс өрх тусгаарлаж хуучин эхнэр, хүүхэд дээрээ эргэж очин гадаадад сурч боловсорч байгаад сүүлийн үед олон нийтийн газар ихэд үзэгдэж харагдаж болж. Гэхдээ  чих тавих нь ээ хуучин эхнэрээсээ дахиж салаад шинэхэн амрагтай болсон гэх. Үүнийг харин цаг хугацаа л харуулах байх даа.  Анхны амьдралаасаа эхлээд л үүрээ олохгүй дэгдэж яваа дуучин Ч.Бат-Эрдэнийг  “нийтийн дууны эрвээхэй үүрээ олоогүй юу” хэмээн үе тэнгийн найзууд нь хошигносон сурагтай.

Оддын өвчин туссан уу?

Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нарын үргэлжлэл хэмээн дуудагдаж богино хугацаанд олны танил болж чадсан залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар гэнэт л салж, гэнэт л нийлсэн. Өчигдөрхөн хөтлөлцөн гүйж хамтдаа дуулж байсан хоёр маань гэнэт салах болсноо хэвлэлээр ярилцлага өгч олны анхаарлыг өөрсөд рүүгээ  татсан. Үүнд дуучин Э.Чулуунчимэг  “Ямар хүн бэ гэдгийг нь эртхэн мэдээд салсан юм чинь. Гэр бүлийн хоёрт маргаж муудалцах асуудал байлгүй яахав. Гэхдээ би заавал юм болгоныг болгож, бүтээх гээд явбал барахгүй шүү дээ. Сэтгэлд хүрэхгүй байхад цаашид энэ бүхнийг  тэвчих хүсэл алга” хэмээн ярилцлага өгсөн. Төд удалгүй буцаад нийллээ хэмээн хэвлэлийн баатар болсон тэднийг хөндлөнгөөс харсан хүмүүс олон нийтийн анхаарлыг татах  хар пиар  хийв үү, оддын өвчин туссан юм болов уу гэж халагласан. Тэдний хайрын түүх хамтран дуулахаас эхэлсэн бөгөөд өмнө нь өөр өөр найз залуу, охинтой байсан гэдэг. Дуучин Б.Болд нь Анагаахад сурдаг оюутан охинтой олон жил үерхэж байгаад хаягдаад түүнээсээ болж сургуулиа  ч орхих дээрээ тулж байсан гэдэг. Харин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулж эхлээд хамтын амьдралаа хажуу өрөөнөөс эхэлсэн тэд өдгөө орчин үеийн хамгийн тансаг залуу гэр бүлийн тоонд зүй ёсоор ороод буй.

Халуун хайрын түүх...

Ая зохиогч, дуучин Н.Баасандорж чив чимээгүй байж байгаад олны жишгээр гэр бүлээ цуцлуулж удаах амьдралаа эхлүүлээд амжсан. Дуучин Ц.Түмэнжаргалтай гал голомтоо бадрааж хүүтэй болсон хосууд салснаа олон нийтэд зарлаагүй хэдий ч тэд тусдаа амьдраад удсан гэдэг. Оюутан ахуй цагаасаа уртын дууны ангийн хөөрхөн бүсгүйд дурласан Н.Баасандорж дуу, шүлэг зориулан эргүүлж байгаад өөртөө дурлуулж чадсан адтай залуу. Өдгөө ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Ц.Түмэнжаргал Монголынхоо нэрийн хуудас болж ардын урлаг, уртын дуугаа олон улсад таниулах үйлд гар бие оролцон  яваа сайхан бүсгүй. Оюутан байхаасаа л хамтын амьдралаа эхлүүлж байр сав түрээслэн  байж гал голомтоо бадраасан тэд арав гаруй жил хамт амьдарсан. Гэвч  хоёр хүүхэдтэй хүүхэнтэй дэр нэгтгэж сэтгэлийн жолоо алдсан Н.Баасандоржийн сонголт нь явж явж  хөрөнгө чинээтэй, байр, машинтай бизнесмэн бүсгүй болж таарсан юм.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    чиний тэнэг үйлдэл бас хэнд хамаатайн бэ Эрдэнэцэцэг чамайг тоолоо юу?
    2014 оны 08 сарын 30
  • Chimegee
    Duushin Erdenetsetseg egsh uneheeriin saihan huuhen bna lee margahiin argagui goy emegtei shu
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Bataa
    Huuhed gargaasgee Tsendayushaa hugshiruud emee bolloo shdee. Huuhed gargaagui em huniig hurtel oron gertee oruulahaas aidag bolson horvoo shu de. Er huniig bvv gol odoo uhaantaihan shig amidarmaar yum da
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • БОР БОРЫН БЯЛЗУУХАЙ
    ЭД НАРЫН ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ХЭНД ХАМААТАЙ БИЛЭЭ,ӨНӨӨДӨР СУУЛАА ГАНЦ ШӨНИЙГ ӨНГӨРӨӨЛӨӨ,МАРГААШ НЬ БАКА ДАНДАА Л ИНГЭДЭГ БИЗ ДЭЭ?ЭРДЭНЭЦЭЦЭГ МАРГАШГҮЙ САЙХАН ХҮҮХЭН САЙН ДУУЧИН БИ ЧАМТАЙ СУУНАА,ХОЁУЛАА ХАЛХЫГ ДОРГИОСОН ХУРИМ ХИЙГЭЭД БАЛ САРАА ХАВАЙН АРАЛ ДЭЭР КАЗИНОДОЖ ӨНГӨРӨӨНӨӨ,ЭРКА ХАЙРАА НАМАЙГАА ХҮЛЭЭЖ БАЙ ХАЙРТАЙ ШҮҮ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      чиний тэнэг үйлдэл бас хэнд хамаатайн бэ Эрдэнэцэцэг чамайг тоолоо юу?
      2014 оны 08 сарын 30
  • Зочин
    erhembayar sarantuya 2 yu bolson be,araas ni uhen haran huutsulduud bsan biz de.nuhuuh ni dahiad salchihsan duuldsan..surag bnu...
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025