Эрх чөлөөт үзэсгэлэн гоо

UBS телевизийн нүүр царай энэ эрхэмсэг хатагтайг Г.Оюунцэцэг гэдэг. Шарын голын уурхайчны тосгонд багаа насаа өнгөрүүлсэн тэрбээр багадаа урлагийн хүн тэр дундаа дуучин болно гэж итгэдэг байж. Сургуулийнхаа “Улаан туг” хамтлагийн дуучин түүнийг ангийнхан нь хүртэл Монголын №1 дуучин болно гэдэгт эргэлздэггүй байсан гэдэг. Харин амьдрал хувь заяа түүнийг дэлгэцийн урлагт хөтөлсөн нь түүний давтагдашгүй хоолойны өнгөтэй холбоотой. Тэнгэрлэг, язгууртан хоолойтой гэгддэг Г.Оюунцэцэг хатагтай мэдээ хөтөлсөн өдөр UBS-ийн мэдээ хамгийн олон үзэгчтэй байдаг гэдэг. Найз нөхдөөсөө хүн чанартай жинхэнэ сайхан бүсгүй хэмээх үнэлгээг авдаг тэрбээр агуу их Сэвжидийн дүүгийнх нь охин буюу “Хар сарнай”-н Амараатай үеэлүүд. Тиймдээ ч баргийн дуучныг дагуулахгүй сайхан хоолой, урлагийн авьяастай төрсөн биз.

Сувд, цагаан алтаар гоёх дуртай диктор хатагтай “Бид ирлээ” нэвтрүүлгээр олонд танил н.Алтанхуягтай анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн хүүтэй болсон ч нэг л өдөр хоёр тийш болсон. Тун ч дайчин, шударга, биеэ даасан энэ үзэсгэлэнт бүсгүйд эр нөхөр нь гологдохоор сонголт байсан гэдгийг ойр дотныхон нь ярьцгаадаг. Хүүгээ хөтлөн ганц бие ээжийн эрх чөлөөт амьдралаар аж төрж буй сайхан бүсгүйд болзооны урилга бишгүйдээ ирдэг ч угийн чамбай, чанад бүсгүй тэр бүр урьсантай нь уулзаад байдаггүй гэнэ лээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    ene zaluu nuhur ni bish yum u
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • ккк
    Онцгүй харагдаж байна. Одоохон хөгшрөөд хэнийг ч хамаагүй болно...
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • ХӨХ ЧОНО
    БИТГИЙ ДОНГОСЧ БАЙ ТЭНЭГҮҮДЭЭ НӨХӨР ГОЛОГДОХООР СОНГОЛТ ГЭНЭЭ,ЭНЭ ХҮҮХЭН ХЭН БЭ?ТААЛАГДСАН БОЛООД Л ХҮҮХЭД ШУУХАД ГАРГАА БИЗ ДЭЭ? НААД ҮГЭЭ ТЭР ДЭЛГЭРТЭЭ Л ХЭЛ ЗА ГАНЦ ОЙРТУУЛСНАА ЮУ ГЭЖ БОДОО ВЭ?
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025