Ш.Гүрээгийн сахиул

Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа гэж энэ эрхэм нэгэн шүлгээ эхэлсэн байдаг нь их учиртай... Эл шүлгийн эзэн, найрагч эрийн насны ханийг н.Мөнхцэцэг гэдэг. Дураараа дургиж өссөн айлын ганц хүү болоод ч тэр үү, Ш.Гүрбазар долдугаар ангийн сурагч байхдаа л доод ангийнхаа охинд сэтгэл алдарч, хайрын захиа бичиж, уран яруу үгсээр уяраасаар дунд сургуулийн сурагч байхдаа аваад суучихсан “адтай дамшиг” гэдэг. Хоёр адтай охинтой, 41 жил амьдарч яваа хосууд хаа ч цуг явдаг нь сониуч нэгний сонирхлыг ихээхэн хүргэдэг гэнэ лээ. Үнэндээ ханиа хардаж сэрдэхдээ бус харин Гүрээ найрагч маань хажуудаа сахиулгүй энэ тэндхийн арга хэмжээнд залрахаараа гашуун дарсыг хэтрүүлэнхэн балгачих гээд байдаг гэмтэй учраас тэр гэнэ. Дуулж, уйлж, уярч сагахаараа хүний хайлан болчихдог Гүрээ найрагчийг гүйцэх хөтлөгч ч гэж хаана байхав, олон арга хэмжээнд уригдахыг яана.

Тэр бүхэнд л Мөөгий эгч мөнхийн дагуул аятай явж байх. Эхийг нь л гаргаад, их уянгалах уу, багахан шиг ярих уу гэдгийг л хэлчих, бусдыг нь ах нь өөрөө зохицуулчихна гэдэг Ш.Гүрбазар ноёнтонд энд тэндхийн арга хэмжээ хөтлөхөд элдэв хөтөлбөр ч хэрэггүй гэдэг. За уянгалаарай Гүрээ ах аа гэчихвэл ёстой урсгаж өгдөг гэж байгаа. Тэр уран яруу, бэлэн цэцэн үгс хаанаас ч гардаг юм. Ёстой л бурхан хайрласан авьяас гэж энэ буй за.  Хаа ч цуг хосууд хоёр охинтой. Том охин Г.Маралгоо нь ХБНГУ-д их сургууль төгссөн бол хэлтэй амтай, адтай сэргэлэн Г.Бөртэ нь өдгөө Италид суралцаж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • зочин
    Та бол дэндүү цул авъяастан
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин
    1DEH ZOCHIND HELHED HUNIIG ZAAVAL MUULAHAA URITAL BUU BOLGO.YUMIIG DANDAA SAIN SAIHNAAR HARJ BAI!!!
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    UDII HURTEL HAMTDAA SUGADAAD YAVJ BN GEDEG BAHARHMAAR SHUU.EHNEREE DAGUULAD YAVJ BGAA ER HUN GOYO HARAGDDAG.AJ JARGAL HUSIE! TOM OHINIIG NI OYUTSETSEN, BAGA OHINIG BURTESETSEN GEDEG YUM SETGUULCHEEE!
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин
    Сайхан бат бөх гэр бүлийн нууц нь энэ бүсгүйд байгаа шүү.Та 2-тоо зол жаргал сайн бүхнийг хүсэе.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    hehe ajilgui avgai nuhuruu dagaad l yvjiidag ene arzgar hariig hen toov gej er
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025