Аутизм гэж юу вэ?

Хэзээ ч үзээд ханамгүй “Форрест Гамп” киноны гол баатар Гамп ингэхэд ямар хүн бэ? Яагаад тэр хэвийн хүмүүстэй ижил сэтгэдэг, ижил түвшний оюун ухаантай атлаа ганцаардмал, нэг зүйлдээ тэгтлээ тууштай, үнэнч өөрөөр хэлбэл бусад эгэл жирийн олон хүнээс өөр юм бэ? Уинстон Грумын эл кино дэлгэцэнд гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг 6 төрөлд Оскар хүртэж байв. Мөн сүүлийн 100 жилийн түүхэнд гарсан 100 шилдэг киноны 71-д жагсаж, Гампын “Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ” хэмээх ишлэл нь шилдэг кино ишлэлүүдийн 40-д жагссан энэ кино аутизмтай хүний амьдрал, намтар юм. Түүнчлэн Дастин Хопманы “Борооны хүн”, Монголд аутизмтай хүүхдээ эмчлүүлэхээр ирээд үр дүнгээ үзэж, энэ бүхнээрээ баримтат кино хийсэн америк эхнэр нөхөр хоёрын “Морьтой жаал” кино гэх мэт утга зохиол, кино урлагт ч аутизмын сэдэв олонтаа хөндөгдөж иржээ.

Ингэхэд аутизм гэж юу вэ? Маш товчхондоо энгийн үгээр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Аутизмын тухай анх 200гаруй жилийн өмнө эрдэм шинжилгээний ном зохиолд бичиж, 60 гаруй жилийн өмнөөс орчин цагийн оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийн талаар нийтлэгдсэн боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлвөөр нь л оношилж байна. Үүний нэг шалтгаан нь олон төрлийн эмгэг хавсарсан шинжтэй түүнчлэн зуун аутизмтай хүүхэд байлаа гэхэд зуун янзын шинж тэмдэг илэрдэг зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй. Эдгээр хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Зарим нь хэвийн оюун ухаантай байхад зарим нь муу байх жишээтэй. Аутизмын шалтгааныг одоогоор хэн ч тогтоогоогүй бөгөөд хэд хэдэн судалгаа нь үр тогтох үеийн эцэг эхийн настай холбож үзсэн байдаг.

 Юу болох нь энэ вэ?

Хоёр настай хүүхэд тань харсаар байтал таны гараас алдагдаж, та хүүхэддээ яаж ч тусалж чадахгүй болж байна гээд бодоод үз дээ. Росс, Бетт хоёрын гэр бүлд чухам тийм л зүйл тохиолдсон байна. Хүүг 3 настай байхаас ярианы чадвар нь бууран буурсаар сүүлдээ огт ярьж чадахгүй болжээ. Матт өчнөөн цагаар гарын хуруугаа ширтэж, цонхны цаана найгах модны мөчрийг харсаар өдрийг барна. Тэрээр биеэ зогсолтгүй ганхуулж, гэнэт хашгичин, өгүүлшгүй муухай ааш гаргана. Огт шалтгаангүй сэтгэл нь тавгүйтэж, ааш нь хөдлөх шиг болно. Жилийн өмнө сурч төлөвшсөн өдөр тутмын ахуй чадвар нь ч алдагдах боллоо. Ааш нь хөдлөхөөрөө цаг шахам үргэлжилж, аав ээж хоёрыгоо цохиж, хазаж, өшгичиж, байн байн толгойгоороо ширээ, сандал дэлсэнэ. Ийм өөрчлөлт 2-3 насны нь хооронд маш эрчимтэй явагдсан байна. Гэхдээ үүнээс өмнө ч бусад хүүхдүүдээс өөр байсан гэнэ. Бүр бага байхаасаа л орондоо байнга тонгочиж, орны толгойд зулайгаа цохидог, тэврэхээр уурладаг хүүхэд байжээ. Гэхдээ чадвараа алдах нь хөлд орсных нь дараа тохиолдсон аж.

Юунаас болсон бэ?

Регрессив аутизм: Матт хүүд тохиолдсонтой адил регрессив аутизм нийт аутизм оноштой өвчтний 20-30 хувьд нь тохиолддог. Чадвар буурах, ухралт болох шалтгаан нь тодорхойгүй. Үлдсэн 70-80 хувийн тохиолдолд аутизмын төрлийн эмгэгийн шинж тэмдэг амьдралын эхний 6 сард илэрдэг байна. Росс, Бетт хоёрын хүүхэд тодорхой шалтгаангүй урт хугацаагаар уйлдаг гэж ярьсан. Түүнийг яаж ч аргадаад нэмэргүй, тэврээд ч нэмэргүй. Эх нь тэврэхээр бүр гөжчихдөг. Аутизмын төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эх анх ирэхдээ бараг бүгд хүүхдэд нь нэг л юм болохгүй болчихож, чухам юу болохгүй болчихсныг мэдэхгүй байна гэцгээдэг.

Ийм оноштой нэгэн охины эх хэлэхдээ хүүхэд нь хоолны үнэрт их мэдрэмтгий, огидог, гулгидаг байсан. Суудаг болсныхоо дараахан тийчилдэг, орны толгойд зулайгаа байн байн цохиж, гар дээрээ авч хөдөлгөхөд л тайвширдаг байжээ. Хүмүүсийн үг ярианы авиаг дуурайх гэж оролдож байгаа мэт боловч харилцаанд хэрэглэдэггүй. Харин гялгар гадаргуу дээр туссан нарны гэрлийг ширтэн “боб поб боб поб” гэж л дуугардаг болсон байна. Өдөр тутмын дадсан нөхцөл байдал нь бага зэрэг өөрчлөгдөхөд, жишээ нь, унтах үед орны даавуу нь хатаалгаас гараагүй байвал арганд орохгүй их уйлдаг. Өөр хөнжилд хучих, эсвэл дуртай тоглоомыг нь өгөхөд цохиж, өшиглөж, хазах гэж оролдоно. Ийн янз бүрээр энэ эмгэг илэрдэг байна.

Шинж тэмдгүүд

Аутизмтай хүүхүүд амьдралынхаа эхэн үед гараа дэвэх, биеэ займчих, ямар нэг дуу чимээ гаргах зэрэг зүйлийг давтан хийдэг. Мөн олон тооны зүйлийг эмхлэх гэх мэтээр ямар нэг зүйлийг сонгон амьдралынхаа өдөр тутамд хийсээр байдаг. Жишээ нь гутал байлаа гэхэд томоос нь жижиг хүртэл яг дэс дарааллаар нь өрж тавина.

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа аутизмын эмгэгийн шинж тэмдгийг нэг настай хүүхдэд оношилж болохыг тогтоожээ. Хэвийн биш харц, юмыг нүдээрээ дагуулж харахгүй, нэрийг нь дуудахад мэдэхгүй, бусдыг дуурайхгүй, инээмсэглэх харилцаа байхгүй, 6 сар хүрсэн ч идэвхгүй, нийгмийн сонирхол, оролцоо байхгүй, зөвхөн мэдрэмжид тулгуурласан зан үйлтэй, 12 сар хүрэхдээ таагүй байдлаа туйлын хурцаар илэрхийлдэг, анхаарал нь орчин тойрны аль нэг юманд маш удаан саатах шинжтэй, 12 сар хүрсэн хойноо ч эерэг харилцаа илэрхийлэх нь сул байх нь аутизмын эрт шинж тэмдэг байж болно гэжээ.

Аутизмыг эмчлэх боломжтой юу?

Аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин нь нэгэн цагт огт анагаах боломжгүй гэгдэж байв. Тэгвэл 2012 оны анагаах ухааны 10 шилдэг нээлтийн нэгэнд аутизмыг эрч оношилвол эмчлэх боломжтойг судалгааныхаа дүнд олж нээснээ зарласан юм. Туршилтад аутизмтай хүүхдүүдийг хамруулж, нийгмийн болон хэл ярианы харилцаанд оруулах оролдлого хийжээ. Мөн хүмүүсийн царай болон бусад эд юмсыг харуулж, хариу үйлдлийг нь ажигласан байна. Хүүхдүүд эхэндээ хүний нүүрний зургаас илүү тоглоом зэрэг эд юмсыг хараад идэвхтэй хариу үйлдэл үзүүлж байжээ. Харин 2 жилийн хугацаанд үргэлжилсэн тусгай эмчилгээний дараа хүний царайг хараад идэвхтэй хариу үйлдэл үзүүлдэг болсон төдийгүй эмчилгээний дараах тэдний хариу үйлдлүүд хэвийн өсөж торниж байгаа хүүхдүүдийнхтэй ойролцоо болсон байжээ. Үүнийг судлаач эрдэмтэд аутизм өвчнийг эрт үед нь эмчлэх боломжтой гэсэн найдвар төрүүлсэн дохио гэж үзэж байгаа юм. Гэхдээ асар их хүчин чармайлт гаргаж, тусгай сургагдсан мэргэжилтнүүд хүүхдүүдтэй олон цагаар тулж ажиллах шаардлагатай юм байна.    

Аутизмтай байж мэдэх анхны шинж тэмдгүүд:

6 сар хүрсэн хойноо ч инээх зэрэг халуун дотно, баяр баясгалангийн илэрхийлэл сул
9 сар хүрсэн хойноо ч дуу авиа гаргах, дагаж дуурайх, инээмсэглэх, нүүрний хөдөлгөөн зэрэг харилцаа байхгүй
12 сар хүрсэн хойноо ч ганганахгүй
12 сар хүрсэн хойноо ч юм руу заах, юмыг харуулах, юманд хүрэх, гараа даллах зэрэг дохио тэмдэг хөгжөөгүй
16 сар хүрсэн хойноо ч ганц ч үг хэлэхгүй
24 сар хүрсэн хойноо ч хоёр үг холбож, утга илэрхийлэхгүй
Аль ч насандаа хэл яриа, нийгэмших чадвар байхгүй.

Морьтой жаал

"Морьтой жаал" (The Horse Boy: A Father’s Quest to Heal His Son) хэмээх энэ ном бол Руперт Исааксон эхнэр Кристин болон хүү Рован нартайгаа хамт Монгол орноор хэрхэн аялсан тухай тэмдэглэл юм. 2009 оны 4 сарын 14-нд хэвлэгдэж, мөн ондоо Нью-Йорк Таймсын бестселлерээр шалгарчээ. Тэдний аялалын гол зорилго нь аутизм өвчтэй хүүдээ засал хийлгэхэд оршиж байв. Зарим аутизмтай хүүхэд өөрөө бие засаж сурахгүй байсаар том болдог, бүр насанд хүрсэн ч сурахгүй тохиолдол байдаг ажээ. Рован хүү тэдний нэг байв.

Тэрээр 4 настайдаа нэгэн өдөр аавтайгаа хамт гэрийнхээ ойролцоо зугаалж яваад гэнэт зам хазайж хөршийнхөө айлын хашаанд орон Бэтси гэдэг омголон авиртай гүүний дэргэд очжээ. Гэтэл Бэтси түүнд муухай авир гаргасангүй, харин ч номхон зогсож байв. Энэ бүхнийг ажиглан харсан Руперт, хүүгээ энэ гүүтэй зүрх сэтгэлээрээ холбоотой юм байна гэдгийг ухаарсан гэдэг. Тийнхүү хүүтэйгээ хамт Бэтси гүүг унадаг болж, хүүгийнх нь хэл яриа нь ч эрс сайжирч аавтайгаа ярилцдаг болж эхэлжээ. Хүү нь мөн нэгэн удаа санамсаргүй тохиолдлоор орон орны бөөгийн чуулганд очих үедээ засал авч сайжирсан боловч тэрхүү чуулганаас харьж ирээд буцаж хэвэндээ орсон байна. Тиймээс аав нь хүүгээ бөө засал хийдэг, морь унадаг ард түмний дунд очиж, хүүдээ морь унуулахын зэрэгцээ, бөөгөөр бөөлүүлбэл засал авах байх гэж боджээ. Морь унадаг, уламжлалт бөө мөргөлөө хадгалсаар байгаа ард түмэн бол Монгол юм байна гэдгийг зохиогч олж мэдээд гэр бүлээрээ Монгол оронд ирж, гурван долоо хоног аялсны үр дүнд хүү нь засал авч уурлаж уцаарлах нь эрс багасч, гэртээ хариад хоёр долоо хоногийн дараа гэхэд ердийн хүүхэд шиг өөрөө бие засаж сурсан байна.

Энэ бол хоёр гурван жилийн хугацаанд гардаг ахиц, засал ажээ. Хүү нь ийм богино хугацаанд засал авсан нь монгол морь, бөө, байгалийн сайхан яах аргагүй онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж Руперт баттай итгэснээ "Морьтой жаал" номдоо онцолсон байна.

Тэгвэл Монголд энэ эмгэг хэр түгээмэл байдаг талаар сураг ажиг тавихад төдий баримттай мэдээлэл олдсонгүй. Бараг энэ эмгэгийн талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ч ойлголт байдаггүй бололтой. Тусгай сургалттай сургуулийн багш нар олон жилийн туршлагаараа сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдийг ерөнхийд нь ангилж, анги хуваарилдаг гээд бодохоор дүр зураг нь харагдах биз ээ. Харин өнгөрсөн жил “Анд хүүхдүүд” нэртэй аутизмтай хүүхдүүдийн эцэг эхийн холбоо байгуулагдсан аж. Чухам тэд л энэ эмгэгийн талаар дорвитой үйл ажиллагаа явуулж, олон зуун гэр бүлийг сэтгэлийн шаналал, тодорхойгүй байдлаас бага ч болов хөнгөлж мэдэх юм гэсэн найдлага төрнө.

Статистик судалгаагаар 110 хүүхдэд нэг тохиолддог гэдэг үүднээс үзвэл 2,7 сая хүн амтай Монголд дор хаяж 20,000 аутизмтай хүүхэд байгаа гэсэн үг хэмээн гадны эмч мэргэжилтнүүд дүгнэдэг байна. Энэ эмгэгийг 1948 онд Австралийн эрдэмтэн оношлохоос өмнө аутизмтай хүмүүсийг ихэвчлэн шезофренитэй хэмээн үздэг байсантай ижил нөхцөл байдал манайд байгаа юм биш биз гэсэн бодол төрнө. Хэрвээ тийм бол хичнээн зуун мянган аутизмтай буюу эмчлэгдэх бүрэн боломжтой хүмүүс сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн оношлогдож, амьдралаа гунигтай өнгөрүүлж, эцэг эхээ шаналгаж байгаа бол?  

М.Саян

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (34)

  • Зочин
    Youtubees neg german emchiin sudalgaag uzsen autizmtai huuhduud bugd gedesnii tuuzan horhoitoi baifagiig olj togtoosob bsan tuuzan horhoinos garah yalgadas huuhediin tarhind ochij chadwargui bolgoj baidag gesen ter horhoig n gargadani daraa autizmtai huuhduud ew eruul bolson ged mash olon huuhed edgersen bsan bur 1 meter urt tuuzan horhoitoi huuhed hurtel bsan
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Tiim shuu. mongold hen durtai ni huuhdiin emch hurtel autizm autizm bish gej onoshilj sanaan zorgooroo yarih handlagatai baidag.
    2018 оны 04 сарын 23
  • ch
    bi gagaadag amidardag yumaa minii huu odoo 4 nastai autizmiin shinz bii geed tusgai tsetserlert yvdag held oroogui bolohoor test avahad ih hetsuu bna geed 6sar bolohod autizmtai eseh n togtoogdoogui l bn 6 turluur 6 mergejliin emch nar udaan hugatsaand ajiglalt hiij dugnelt gargana gesen getel mongold 1 emch dugneed bna geh yum ter emch autizm onoshloh erh n bgaa yum bolov uu 7 tuvshing n yaj togtooj bna oyun uhaanii hotsrogdol helnii hotsrogdol gej bas bgaa eniig autizmtai anduurch bolohgui
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Tiim shuu. mongold hen durtai ni huuhdiin emch hurtel autizm autizm bish gej onoshilj sanaan zorgooroo yarih handlagatai baidag.
      2018 оны 04 сарын 23
  • зочин
    дадал зуршилаар сайжирдаг манайд 2 ТББ байдаг шүү Монголын аутизм судлалын хүрээлэн , Аутизм монгол-Анд ТББ
    2017 оны 06 сарын 23
  • zochin
    eniig emchilj boldog ym bolwuu Aytuzmin xolboo gj UB xotod xaana bdag ym bol
    2017 оны 06 сарын 07
  • яүсхши
    baihgui ta torsnoos ni hoish l medeh blomjtoi
    2017 оны 05 сарын 26
  • зочин
    Ийм хүүхдүүдийг сэтгэцийн мэгэгтэй хүүхдүүдтэй андуураад байдаг юм бна лээ Манай хүүэд мөн л хэл яриа нь сайн хөгжаагүй өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Найзтай байхыг маш их хүсдэг боловч хэн ч тоож тоглодоггүй ,хүүхэд өөртэй нь 5 үг ярьсан ч маш баярладаг бас их гомдомхой Маш их буруу ярьдаг 15 настай байж жаахан хүүхэд шиг л сэтгэдэг Хүүгээ маш их өрөвдөж хойшид яанаа гэж маш их санаа зовох юм даа
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • зочин
      дадал зуршилаар сайжирдаг манайд 2 ТББ байдаг шүү Монголын аутизм судлалын хүрээлэн , Аутизм монгол-Анд ТББ
      2017 оны 06 сарын 23
    • zochin
      eniig emchilj boldog ym bolwuu Aytuzmin xolboo gj UB xotod xaana bdag ym bol
      2017 оны 06 сарын 07
  • Зочин
    sain bnu mongol iim hvvhedvvdiig onshildog emch ni gantshan bdag yum bn lee huuchinaar shar hadnii emnelegiin emch Enhtuya gej hvn bdag yum bn utas ni 99279155 gej utasdaad bga ved ochij vzvvleed onshluuldag yum bn lee mon ene emgegiig ert ilrvvlbel zasardag yum gesen shvv zarim hvmvvs buruu oilgood ooroo ooriinhooroo hudal vnen mash buruu tashaa medeelel bichih yumaa
    2017 оны 05 сарын 16
  • Anar JEE
    vneheer sain medeelel bn sain dvvgii maani hvv iim onoshtoig medeed tyslah hvsel uburluj vvniig haij olsondoo bayrtai bnaa
    2017 оны 04 сарын 24
  • Зочин
    sain bainu eejuudee mongold autizmin holboo neegdsen bga gadaadas hvmvvs irj une tulburgui onosh hiine gsn hvvhdvvde vzvvlerei 88059760 gd dugrluzalgarai
    2017 оны 04 сарын 11
  • Зочин
    tarhini hugjiliig harj vzej bj taamag dewshuulj boldg
    2017 оны 04 сарын 11
  • Зочин
    Manai huu odoo 5 hurch bga autizm gh onshtoi bolson ghde arai l hongohon gsn 5hurch bga ghd 1ugeer l uarina ug holboj yaridaggui dorooo ih usrene huuhduudtei togoldoggui bi setgets eruul mend sudlaliin undesnii tow buyu shar hadnii emnelgiin huuhdin emch enhtuya dr ochij uulzaj zowolgoo awsan ehleed tiishee ochdog um bnlee
    2017 оны 03 сарын 11
  • Зочин
    Манай хүү бас яг ийм байнаа одоо 3-тай англиар No гэхээс өөр үг хэлдэггүй хаана оношлуулах вэ
    2016 оны 10 сарын 16
  • zochin
    ehiin hevliid baihad n onoshloh arga bn uu
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
    • яүсхши
      baihgui ta torsnoos ni hoish l medeh blomjtoi
      2017 оны 05 сарын 26
  • zochin
    ehiin hevliid baihad n onoshloh arga bn uu
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      tarhini hugjiliig harj vzej bj taamag dewshuulj boldg
      2017 оны 04 сарын 11
  • Гэрэл
    Өвчин бүр муухай за юу тэнэгээ
    2016 оны 04 сарын 05
  • Зочин
    Busdin zovlongor daajignaj bga hvmvvse uurt chine enenes ilvv muuhai zuil tohioldono shv vr hvvhduud chine bs hararai azgvi vxel ch irj magadgvi shv
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Busdin zovlongor daajignaj bga hvmvvse uurt chine enenes ilvv muuhai zuil tohioldono shv vr hvvhduud chine bs hararai azgvi vxel ch irj magadgvi shv
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин
    autism n setgetsiin emgeg bish, ted nar uhaantai yumiig bodoj ergetsuulj chaddag gagtsguu hugjliin emgeg yum. uuriiguu ilerhiilj chadahgui mun busdiin hariu uildliin talaar anhaardaggui. jishee n oroo hurahgu bol eej uurlana gej hezee ch boddoguii uurinhu husseniig l hiideg
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • eej
    Sain bna uu? Chi tegeed onoshluulsan. Yamar arga hemjee Avsan be minii Ohin bas yag iim bolchood bna nadad zuvluguu uguuch please
    2015 оны 10 сарын 05
  • Зочин
    Манай охин одоо 2 настай, дуудахад харахгүй, нэрээ мэддэггүй юм шиг, хүнтэй харьцдаггүй, ганцаараа л тоглодог, юм ярьдаггүй, үг хэлдэггүй. Компьютерээр англи хүүхдийн дууны бичлэг их үзүүлдэг байсан, саатуулах гээд, тэрнээс болоод монгол хэл сайн ойлгохгүй болчихож гэж бодож байлаа, маш хэнэггүй, юу ч хэлж, ярьж байсан хүн ярьж байна гэж тоохгүй, дураараа. Гэтэл энэ нийтлэлийг уншаад ийм оноштой юм биш байгаа гэж айж эхэллээ. Үүнийг хаана оношилдог вэ? Монголд аутизмыг эмчлэх боломж хэр байдаг бол?
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
    • Зочин
      sain bnu mongol iim hvvhedvvdiig onshildog emch ni gantshan bdag yum bn lee huuchinaar shar hadnii emnelegiin emch Enhtuya gej hvn bdag yum bn utas ni 99279155 gej utasdaad bga ved ochij vzvvleed onshluuldag yum bn lee mon ene emgegiig ert ilrvvlbel zasardag yum gesen shvv zarim hvmvvs buruu oilgood ooroo ooriinhooroo hudal vnen mash buruu tashaa medeelel bichih yumaa
      2017 оны 05 сарын 16
    • Зочин
      sain bainu eejuudee mongold autizmin holboo neegdsen bga gadaadas hvmvvs irj une tulburgui onosh hiine gsn hvvhdvvde vzvvlerei 88059760 gd dugrluzalgarai
      2017 оны 04 сарын 11
    • Зочин
      Manai huu odoo 5 hurch bga autizm gh onshtoi bolson ghde arai l hongohon gsn 5hurch bga ghd 1ugeer l uarina ug holboj yaridaggui dorooo ih usrene huuhduudtei togoldoggui bi setgets eruul mend sudlaliin undesnii tow buyu shar hadnii emnelgiin huuhdin emch enhtuya dr ochij uulzaj zowolgoo awsan ehleed tiishee ochdog um bnlee
      2017 оны 03 сарын 11
    • Зочин
      Манай хүү бас яг ийм байнаа одоо 3-тай англиар No гэхээс өөр үг хэлдэггүй хаана оношлуулах вэ
      2016 оны 10 сарын 16
    • eej
      Sain bna uu? Chi tegeed onoshluulsan. Yamar arga hemjee Avsan be minii Ohin bas yag iim bolchood bna nadad zuvluguu uguuch please
      2015 оны 10 сарын 05
  • Зочин
    hmmm erhiin teneg hvvhdiin uwchin bsn bol 3 sartaigaasaa ehlehvv ergvv har durak we iim balai nowshiin hvnleg bus hvmvvs ni yah gej ervvl saruul turj busdiig goochildog bnaa teneg hvn duugvi baihdaa svrtei shvv durakaa
    2014 оны 10 сарын 18
  • Зочин
    Amidal gj ur huuhdee uvduhud l hetsuu bhiin. Tehdee ewlereed yawal saijruulah we gh bodoj yawah n hamgiin zow tegeed bas tyyshtai tewcheertei bh heregtei
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin
    erhiin teneg huuhdudiin uvchin bish shuudee, hunii zovlong ingej helj bolohguiee, hend ch yuch tohioldono. huuhdee haraad uurtuu ch gomdoh estoi yumuu? yah ch estoigoo medehgui hetsuu bdald orson etseg ehchuud zunduu l bna shdee. Autism.tai huuhduud gots aviyastai bh n tun elbeg bdag bolohoor iimerhuu uvchtei huuhduudtei eej aavuud bid neg bodliin huuhdiinhee terhuu gots aviyasiig neej hugjuulj chadah yum bol bidnii huuhduud ch gsn delhiid neree gargasan mundag humuus bolohiig uguisgehgui. tiimees Autismtai huuhduudiig bitgii goochil iim turliin uvchtei huuhed hun ergen toirond chin bhgui l bol ene medeelliig unshij hunii huuhed doromjilj suuh yamar hereg bna. Hun hune geh setgel haachsan yumbee!!!!
    2014 оны 09 сарын 05
  • Autizmiin holboo
    Autizmiin holboonii Facebook page Autism Association of Mongolia And huuhduuiin huudas Autism Mongolia
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • Anar JEE
      vneheer sain medeelel bn sain dvvgii maani hvv iim onoshtoig medeed tyslah hvsel uburluj vvniig haij olsondoo bayrtai bnaa
      2017 оны 04 сарын 24
  • Autizmiin holboo
    Mongoliin autizmiin holboo 99138914, 88002311 And huuhduud TBB 88464343
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Autizmiin holboo
    Mongoliin autizmiin holboo, And huuhduud TBB geed autismtai huuhduuddee tuslahaar baiguulagdaad uil ajillagaa yavuulj baigaa baiguullaguud bii. Ali ali ni autismtai huuhedtei eej aavuudiin sanaachlaga, huchin zutgeleer ajilladag. Manai 2 baiguullaga ene hicheeliin jilees autismtai huuhduuded zoriulsan surgaltiin uil ajillagaa ehluulj baigaa. Sonirhson humuus holbogdoj bolno. Mongoliin Autizmiin Holboo 98138914, 88002311, And huuhduud 88464343
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • busdad
    heregtei niitlel bnaa.ta nar oilgohiig husehgui bol bitgii uguicgeerei dee
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    yag zuw, erhiin teneg
    2014 оны 08 сарын 27
  • Зочин
    Статистик судалгаагаар 110 хүүхдэд нэг тохиолддог гэдэг үүднээс үзвэл 2,7 сая хүн амтай Монголд дор хаяж 20,000 аутизмтай хүүхэд байгаа гэсэн үг хэмээн гадны эмч мэргэжилтнүүд дүгнэдэг байна. гэдэгт маш том алдаа байна. Монголд хүүхэд 2,7 сая биш 1,1 сая орчим л байдаг. тэгэхээр үр дүн нь 10000 орчим байх магадлалтай гэсэн үг. Гэвч магадлал бол бодит тоо биш тэгэхээр энэ 10000 гэсэн тоо бүр бага болно. Хамгийн сүүлд нь юмыг ингэж хийсвэрээр шууд дүгнэсэн нь тэнэг байлаа. Тэнэг нь уншигч биш бичигч шүү
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • help
    Cashmere House gedeg delguuriin ezed baisan sanagdana. Tuv gudamjind baidag. Autismtai huuhed hileed baidag, turshlagaas harahad. 40 orchim huuhedtee huviin zezerlegt jil tutam 1-2 huuhed irdeg bolson, eze eh ne niigemshuuleh geed. zarim ezeg eh ju bolood baigaag ch meddeggui, haashaa handahaa meddeggui.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • bbb
    zarim neg hunii zovlon medehgui humuus zugeer l um bichihee bolichihooch ur huuheddee zovj yavaa etseg ehed gai bolood baih um erhiin teneg geh shig minii huu bas 2 oi garantai duudahaar harahgui bas ug heldeggui ih duraaraa haana handah ve
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    and turiin bus baigullaga gej haana baidag yum bol ochij uulzmaar bn medeh hun bnu.bi 4 nastai ohintoi,neg l bish sanagdaad baih yum.medrellin emchid uzuuleheer medrel zugeer bn.setgetsiin emchid hand geh yum.seetgets ni gaigui yum shig mutluu neg l bish ee.hezee ch hentei ch haritsahgui,toglohgui gehmet...deerhi baiguullagiin hayag utsiig helj ugch tuslah hun bn u.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Erhiin teneg huuhduudiin ovchin
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
    • Гэрэл
      Өвчин бүр муухай за юу тэнэгээ
      2016 оны 04 сарын 05
    • Зочин
      hmmm erhiin teneg hvvhdiin uwchin bsn bol 3 sartaigaasaa ehlehvv ergvv har durak we iim balai nowshiin hvnleg bus hvmvvs ni yah gej ervvl saruul turj busdiig goochildog bnaa teneg hvn duugvi baihdaa svrtei shvv durakaa
      2014 оны 10 сарын 18
    • zochin
      erhiin teneg huuhdudiin uvchin bish shuudee, hunii zovlong ingej helj bolohguiee, hend ch yuch tohioldono. huuhdee haraad uurtuu ch gomdoh estoi yumuu? yah ch estoigoo medehgui hetsuu bdald orson etseg ehchuud zunduu l bna shdee. Autism.tai huuhduud gots aviyastai bh n tun elbeg bdag bolohoor iimerhuu uvchtei huuhduudtei eej aavuud bid neg bodliin huuhdiinhee terhuu gots aviyasiig neej hugjuulj chadah yum bol bidnii huuhduud ch gsn delhiid neree gargasan mundag humuus bolohiig uguisgehgui. tiimees Autismtai huuhduudiig bitgii goochil iim turliin uvchtei huuhed hun ergen toirond chin bhgui l bol ene medeelliig unshij hunii huuhed doromjilj suuh yamar hereg bna. Hun hune geh setgel haachsan yumbee!!!!
      2014 оны 09 сарын 05
    • Зочин
      yag zuw, erhiin teneg
      2014 оны 08 сарын 27
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025