Сайхан бүсгүйчүүдийн үргэлжлэл

Монголын дэлгэцийн урлагийн өнгө зүсийг үе үеийн сайхан бүсгүйчүүд тодорхойлсоор иржээ. Зөвхөн тэдгээр сайхан хүүхнүүдийг үзэж харахын тулд театрыг зоригсод олон байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл  кино дэлгэцийн урлагт сайхан дүр төрх, гоо үзэсгэлэн,   орон зайгаа тунхаглаж чадсан бүсгүйчүүдийг гүйцэж түрүүлж байгаа залуу халаа өнөөдөр гарч ирсэн гэхэд эргэлзээтэй. Бүр олон арав биш ганц хоёрхон дүрээрээ Монголчуудыг байлдан дагуулсан сайхан бүсгүйчүүдийн орон зайг  өнөөдрийн кино үйлдвэрлэлийн бүтээгдхүүн болсон залуу бүсгүйчүүд яагаад ч дүүргэж дийлэхгүй байгаабилээ. 

Тухайлбал, Жинжиймаа буюу Н.Батцэцэг, Үрлээ буюу О.Пүрэвмаа нарыг энд тодотгож болж байна. Тэд ёстой л ганц хоёр  дүрээрээ л  үзэгчдийн сэтгэлд мөнхөрчихсөн. Хэсэг хугацаанд  өдрийн од шиг гялалзсан энэ хоёр үзэсгэлэнт бүсгүйчүүдийн үргэлжлэл болсон авьяаслаг хүүхдүүдийг бид энэ удаа тусгайлан онцоллоо.

Жинжиймаагийн царайлаг хөвгүүд

“Эх бүрдийн домог”-т залуу насаа мөнхөлж, “Суварган цэнхэр уулс”-аар хүчээ авсан жүжигчин Н.Батцэцэг залуудаа ёстой нүд унам сайхан амьтан явсан гэдэг. Сүүлд Циркийн ерөнхий найруулагч О.Машбаттай сууж, найруулагч нөхрийнхөө буянд зах зээлийн ороо бусгаа цагийн сүүл, Монголын кино урлаг уналтанд байсан хэсэг үед “Жинжиймаа”, “Хэеэн хуар”зэрэг кинонуудад гол дүр бүтээж, монголчуудын сэтгэлд хоногшсон энэ бүсгүйн гэр бүл АНУ-ын Чикаго хотод амьдрах болсон билээ. Гэр бүлээрээ кино урлагт амь амьдралаа зориулсан тэдний хоёр хүү аавынхаа мэргэжлийг өвлөж, кино найруулагчаар суралцсан. Алс холын Америкт амьдарч идээшсэн энэ гэр бүл “Mashbat Brothers Film” гэх студи байгуулан телевизийн цуврал нэвтрүүлэг болон богино хэмжээний киногоороо гадны зах зээлд хэдийнэ танигдсан төдийгүй “Жинжиймаа” кино нь АНУ-ын шилдэг орчуулгатай киногоор шалгарч байсан билээ.  Жүжигчин Н.Батцэцэгийн  нөхөр Циркийн ерөнхий найруулагч байсан О.Машбат гэдгийг хэн хүнгүй мэднэ. Насаараа найруулагч хийж байгаа О.Машбат хоёр хүүгээ ч удам дамжсан найруулагч болгохоор шийдсэн аж. Том хүү М.Бишрэл, бага хүү М.Ивээл нь найруулагчийн чиглэлээр сургуулиа дүүргээд байгаа аж.

Үрлээгийн үй зайгүй найз 

Наяад оны залуусыг “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр байлдан дагуулж явсан жүжигчин С.Пүрэвмаа загвар зохион бүтээгч, гимнастикийн мастер, жүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй. Үрлээгээр олонд танигдсанаас хойш хувийн амьдрал нь олны сонирхлыг татсаар ирсэн ч өнөөг хүртэл чадварлаг нууцалж ирсэн энэ бүсгүй олон жилийн дараа “Би чамд хайртай-2” киногоор дахин дэлгэцийн урлагтаа эргэн ирсэн билээ. Ямартай ч бясалгалд нэвт автаж, цагаан хоол, зөв, эрүүл амьдралыг хэв маягаа болгосон О.Пүрэвмаа гэр бүлээрээ төгс гэгээрсэн их багш Чинхайн шавь нар гэнэ лээ. Үргэлжид бясалгал, цагаан хоолны дэглэм баримталдаг энэ бүсгүй орчин үеийн охид хүүхнүүд хошуураад байгаа балетаар том охин Анунарантайгаагаа хичээллэдэг байна.

Жүжигчин мэргэжлээ бүрмөсөн орхисон О.Пүрэвмаа сүнслэг бие, оюун ухааны хувцас урлаж дизайнер болоод удаж байгаагаа мэдэгдсэн. Гуч гаруй жил монгол хувцас хүний биед хэрхэн зохицож, хамгаалдаг тухай судалсан бөгөөд судалгааныхаа үр дүнд дизайнар охинтойгоо хамтран уран бүтээлээ улам өргөжүүлээд байгаа юм байна. Ээжийнхээ үй зайгүй найз том охин Анунаран нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг саяхан төгссөн бөгөөд мэргэжлээрээ ээжийн хамтаар ажиллаж байна. Өвөрмөц дүр төрхтэй Анунарангийн  нүүр будалт, хувцас стиль нь ээжтэйгээ хамт бусдаас содон харагдаж байсан шүү. 

М.Сонор

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • зочин
    больж үз.
    2017 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Батцэцэгийн 2 хүү мундагаа мундаг. Сайхан ч залуучууд байна лээ. Монголынхоо нэрийг гаргаарай. Ээж чинь халхын сайхан хүүхнүүдийн нэг шүү
    2016 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin
    2 har zaluu l bn ,uamar yumaaraa shan yum buu med
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин
    battsetseguia ch sn jiujig chin shuu
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин
    neg ch shn huuhen olj haarsangui
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025