Ордны “жа”-гийн олон давталт

Саарал ордны сахилгагүй охид, залуусын “жа” нь гэгддэг З.Энхболд хаа яваа газраа зураг сэлт дарж, аливааг баримтжуулдаг хашир эр. Өнгөрсөн хоёр сонгуульд өөрийн намаа дэмжиж санал өгөхдөө “жа” Энхболд жаргалтай нь аргагүй УИХ-ын, болон ИТХ-ын сонгуульд тус тус саналаа өгөхдөө ийн зураг дарж манай дуранд хоёр ч удаа өртөөд авсан. Улс төрчдийн уушиг, зүрхийг амаар нь гартал айлгадаг ширүүхэн харцтай, бичилхэн нуруутай дарга маань ер нь иймэрхүү поозтой зогсож таарах юм.
Хэлээ гаргаад дээшээ тэнгэрт нис нис...

Зөвхөн хошин урлагийнхан л хүн инээлгэж хөгжөөдөг гэвэл эндүүрэл. Улс төрчид, бизнесмэнүүд гээд төрөл төрлийн авьяас чадвартай, онигоо ярьж олныг хөгжөөхдөө гаргууд хүмүүс олон. Тэдний нэг нь “Хас”-ын Ч.Ганхуяг. Хуйнаас ч хурдан шаламгай, хөнгөн шингэн түүнийг шооч нэг нь “Хөлдөө жороотой, Хүзүүндээ ороолттой Хасын тас хар Ганхуяг аа” хэмээн цаашлуулдаг.
Ийм өндөр байсан бол ч...

Жүжигчин Ё.Алтангэрэл өвөрмөц кадрыг өөрөөрөө бий болгох хэрэгтэй хэмээдэг. Тиймдээ ч элдэв янзын үсэрч харайсан, өнхөрч ойчсон зурганд нугасгүй тэрээр иймэрхүү юмандаа харин ч нэг хоббитой. Гэхдээ бас хобби гээд болчихгүй гэнэ шүү. Мань хүний битүүхэн мөрөөдөл энэ поозонд давхар оршдог юм гэнэ лээ. Оюутан байхаасаа л охид түүнийг намхан болохоор тоож хардаггүй байсан гэж нэгэн яриандаа онцолж байсан. Тоож хараагүй тохой өндөр хүүхнүүдэд тоогдохын тулд тэр ийн үсэрдэг гэж байгаа.
Өвдөг сөгдье!
Улс төрд уухай хашгирч, урлагийн салбарт дуугаа цуурайтуулж яваа эрхэм бол цахим ертөнцийн депутат Хаянаа. Хамтлагийнхаа 15 жилийн ойгоор урлагийн салбар дахь орон зайгаа дахин нэг мэдрүүлсэн тэрбээр охинтойгоо тайз эзэгнэж, болоогүй хөөрхөн гүнждээ өвдөг сөхөрсөн нь олныг огшоосон. Эндээс эцэг хүний хайр энхрийлэл, тайзны соёл цөм харагдах. Уг нь Хаянаад улс төрийн увайгүй буйдангаас урлагийн “модон” тайз нь хамаагүй ээлтэй гэх хүн олон байдаг шүү.
Дуурийн дива нарын нэг Ө.Уянга жил бүр тоглолт хийж, сонсогч фенүүдээ баярлуулдаг. Тэгвэл ээлжит тоглолтынх нь үеэр тайзан дээр, олны өмнө “од” нэгнийг ийн сөхрүүлсэн юм даа. Тэрхүү “од” нь нэгэн цагт хамтдаа дуулж явсан дуучин Энхтайван. Олон жил тайзнаа үзэгдээгүй дуучин эр ийн дуучин бүсгүйд сөгдөн урлагийн сайханд уусан суусан юм.

Энэ цагийн эротик, халуухан залуусын нэг гэгдээд буй Б.Амархүү эх орныхоо тайзнаа анхны бие даасан тоглолтоо толилуулахдаа сүйт бүсгүйдээ хайраа илчилж, тайзан дээр эгээтэй сөхөрчихөөгүй. Гэвч хайртай бүсгүйгээсээ туурга тусгаарлахдаа тулаад буй Б.Амархүү “Би чамд хайртай-2” кинонд хамт тоглосон бяцхан охины өмнө сөхрөн эгээтэй л уйлах нь халаг уярч дуулж байсан кадр ийн үлджээ.
М.Сонор
Сэтгэгдэл (2)