Дуучин Нара урлагийн халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Түүнийг уран бүтээл гэхээсээ илүү хэт задгай хувцас өмсөж, эротик дүр төрхөөрөө олонд танигдсан гэдэг. Гэхдээ Нара одоо томоожсон. Тэрбээр хүүгээ төрүүлэхээсээ өмнө ичээнд орсон мэт хэсэг чимээгүй болсон. Нэг л өдөр түүний төрсний дараах зураг цахим хуудсуудаар цацагдсан.
Одоо тэрбээр өөрийн имижээ, үсний өнгө, нүүрний будалтаа эрс өөрчилсөн. Өмнө нь залуусын нүдэнд халуухан, тачаангуй харагддаг байсан бүсгүй маань одоо намбалаг ээжийн дүрээр хүүгийнхээ хамт ийн харагдаж байна.


Н.Дарий
Сэтгэгдэл (23)