Арвангуравхан наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 12 жил загвар өмсөж, тайзны одын амьдралаар амьдрахдаа тэрбээр ямар нэг эрчүүдтэй нэр холбогдож, хөнгөн хийсвэр зугаа цэнгээнтэй холбоотой хэл аманд орооцолдож байгаагүй. Тиймдээ ч загварын ертөнцдөө л үнэ цэнэтэй нэгэн гэж хэлэгддэг биз. Тэгвэл Х.Сэлэнгэ найз залуутайгаа олон жил жирийн нөхөрлөлөөр холбогдож байгаад бүр сүүлд л романс үүсгэсэн гэдэг. Тэдний найз нөхдийн үерхэл он цагийн уртад хайр сэтгэл болон хувирч тэд өдгөө хамгийн сайхан хосуудын тэргүүн эгнээнд явж байна.

Тэгвэл яг энэ мөчид тэр хайрлачихсан, ханиа олчихсон, залуу насны бал бурам мэт аз жаргалтай өдрүүдийг дурсамжиндаа хэлхэж, зэрэгцүүлээд хувийн бизнесээ эхлүүлчихсэн гялалзчихсан явна. Өчигдөр тэрбээр хайрт залуугаасаа хуримаа хийх санал буюу сүйн бөгж хүлээн авсан байна. Цахим хуудаснаа тэрбээр “Амьдралын маань хэзээ ч мартагдахааргүй мөч” хэмээн бичиж, зургаа байрлуулжээ. Сүйн бөгжөө алс холын Парист авсан байна.

М.Сонор
Сэтгэгдэл (3)