Г.Болдбаатар аварга боллоо

ОХУ-ын Челябинск хотод болж байгаа жудо бөхийн 33 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Ганбатын Болдбаатар Тайвань, Турк, Казакстан, Гүрж, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж Монгол Улсын эрэгтэй жудочдоос хоёр дахь Дэлхийн аварга цолтон боллоо. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны бөх Беслан Мудрановыг хоёр торгуулиар ялжээ.  Челябинскийн дэвжээ монголчуудад ээлтэй байж эхний өдөр ийнхүү гурав дахь дэлхийн аваргаа тосон авлаа. Тэмцээн дуусах болоогүй бөгөөд одоо Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, Н.Түвшинбаяр, М.Бундмаа гээд монголчуудын найдлага тавьж байгаа олон бөх барилдах юм.

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025