Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-14-ний өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болно. Энэ тэмцээний үеэр Ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 1988 оны “Алтан шүгэл” шагналт Адуучийн Басхүүг Дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөх юм. Тэрбээр “Алдрын танхим”-д өргөмжлөгдөж байгаа анхны монгол хүн бөгөөд Олимпийн наадамд зургаа, ДАШТ-д 30 удаа шүүгчээр ажиллаж 2006-2008 онуудад Дэлхийн чөлөөт бөхийн холбооны зааварлагч шүүгчээр ажиллаж байсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна