
МАН-ын нөлөө бүхий лидерийн нэг У.Хүрэлсүх аагтай бас бяртай аавын хүү. Хайртай гэргий нь хүндээр өвдөхөд албан тушаалаа өгч, аавын бас ханийн үүргийг хүндлэл төгс гүйцэтгэхийн тулд төрийн түшээгийн зөөлөн сэнтийгээс татгалзсан түүний том охин Х.Номундарийг танилцуулъя. Өдгөө АНУ-д суралцаж буй Х.Номундарь эрдэмтэй ээжийн охин гэсэндээ сурлага хичээл төдийгүй бичих авьяасаараа гайхагддаг байна. Манай дарга нар хүүхдүүдээ эрдмийн мөр хөөлгөн, English-тэй болгоход ихээхэн анхаарч хаа хамаагүй гадагш явуулчихаад монгол хэл, монгол соёлоо өвлүүлж үлдээх тал дээр ач холбогдол өгдөггүй нийтлэг алдаатай. Тэгвэл Х.Номундарийн хувьд монголоо мартаагүйгээр барахгүй бичиж нийтлэх төрөлхийн авьяасаараа олныг гайхашруулж, сэтгүүлч болохгүй яагаа вэ гэсэн асуулттай тулгардаг болсон гэнэ.
Нэмж дуулгахад экс гишүүний гэргийн шинжилгээний эцсийн хариу тун ч сайн гарч, гэр бүл, ах дүүс болоод журмын нөхдийг нь баярлуулаад байгаа юм байна.
М.Ану
Сэтгэгдэл (29)