“Алдартай аавуудын хөвгүүд дуудаж байна”

 “Халх гол”-ын 75 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” дэлгэцийн шинэ уран бүтээл нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны  Цэгмидийн зээ хүү В.Агар, продюссер, найруулагчаар Төрийн соёрхолт жүжигчин  Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг, зураглаачаар МУУГЗ, Улсын филормонийн дарга Даваасүрэнгийн хүү Д.Ангараг нар ажилласан. Энэхүү уран бүтээлд монголын алдартнуудын хүүүхдүүд хамтран ажилласнаараа анхаарал бас татаж байгаа юм.

Харин гол дүрүүдэд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Б.Баттулга, Э.Ууганбаяр нар тогложээ. Гол дүрийн эмэгтэйг их удаан хайсны эцэст залуу жүжигчин Э.Чамин-Эрдэнийг сонгосон байна. Киноны зураг авалтыг “Дайсны цэргүүд сонсоцгоо” МУСК-ны зургийг авсан Элстэй гэдэг газарт  хийжээ.

Тус киноны  нээлтийн үеэр нэр бүхий жүжигчид, уран бүтээлчдийн энгэрт Батлан хамгаалахын  сайдын тушаалаар Эх орны хүндэт тэмдэг  зүүж өгсөн юм. Тодотгон хэлэхэд энэхүү бүтээл Монголчууд бидэнд   тусгаар тогтнол, газар нутаг, их эрх чөлөөний үнэ цэнийг илүүтэй мэдрүүлсэн кино болсон гэдгийг анхны үзэгчид нь хэлж байсан юм.

Н.Дарий

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025