Монгол бөхийн түүхэнд зургаан залуу заан эр бяр, омог чадлыг жинхэнэ утгаар нь харуулан барилддаг байсан цаг саяхан мэт. Бөх сонирхогчдын хайрлан хүндэлдэг улсын заан цолтой зургаан залуу бөх хамгийн сүүлд 2000 оны төрийн их баяр наадамд “ЗААН” хэмээн цоллуулан барилдаж, наадамчин түмнээ баясгасан санагдана. Тэгвэл тэр зургаан хүчтэнээс хамгийн сүүлд цолоо ахиулсан эрхэм бол Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын арслан Б.Ганбат. Ухаалаг, хэрсүү, ноён нуруутай чанар, дайчин барилдаанаараа бусад бөхчүүдээс ялгардаг түүний цолны найр гурван жилийн өмнө нүсэр болж байсныг та бүхэн маань сайн санаж байгаа байх. Тэгвэл түүний найранд уригдсан нэгэн сонирхолтой хүчтэний зургийг таньд хүргэж байна. Энэ бол хүчит “тарвасхан”. Аргагүй л заан хүний найрын ширээний ууц гэдэг шиг тарвас нь хүртэл онц содон чимэглэж зассан байна.

М.Сонор
Сэтгэгдэл (3)