Хав дөрвөлжин хүлэг судлаач

Хаанаас нь ч харсан хав дөрвөлжин цээжтэй халх эрсийн нэг бол МУСТА, дуучин А.Мөнхбат. Нийтийн дууны мастер Цэрэнчимэд агсны дуунуудыг амилуулан дуулж ард түмний сонорыг мялаасан дуучин залуу бага байхын л спорт, урлагт элэгтэй явсан гэдэг. Наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай түүнийг сумын заан цолтой гэдгийг мэдэх хүн олон байх.  Түүгээр ч барахгүй ардын дууг хөнгөхөн шиг гэгэлзүүлж орхидог тэрбээр бодибилдингийн мэргэжлийн тамирчин, багш дасгалжуулагч. Анх питнессийн багш байж байгаад гэнэт л дуучин болох замналаа эхлүүлсэн тэрбээр хос мэргэжилтэй дуучин. Харин хас тамгатай адуу бүхнийг манайх хэмээн өмчилсөн энэ эрхмийг дуулж, барилдахаас гадна хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулахын зэрэгцээ өв соёлын талаас нь судалдагийг мэдэх хүн цөөн байх. Тиймдээ ч хурдан ажнайн өлгий нутаг Сүхбаатар аймгийн унаган хүү А.Мөнхбат “Дорноговийн уяачид” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсан удаатай.


М.Сонор

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025