Ургацын болц гүйцэх учиртай энэ чухал сард шөнөдөө чамгүй сэрүүн хонож байгаад малчид, тариаланчид төдийгүй иргэд санаа зовж байна. Ирэх есдүгээр сард тэнгэр ямар байх, хөрсөн дээр хэдийд цочир хүйтрэх талаар цаг уурчид ийн мэдээлсэн байна.
Ойрын хэдэн өдөр бороо үргэлжлэн зүсэрч орох төлөвтэй байгаа бөгөөд зарим газруудаар их хэмжээний бороо орох юм байна. Төв, говь, зүүн аймгуудын нутгаар, ялангуяа Хэнтийн уулархаг нутгийн зарим газраар борооших төлөвтэй. Өдөртөө 15-21 градус дулаан, шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан болж сэрүүсээд байна. 23-наас баруун зүгээс эхлэн бороо татарч дулаарна. Ер нь бороошиж байгаа учир хөдөө гадаа аялж байгаа хүмүүсийг үер уснаас сэрэмжлүүлж байна.
Мөн энэ сарын сүүлчээр цочир хүйтэрч уулархаг нутгуудаар агаарын температур хасах градуст шилжих юм байна. Одоо ч гэсэн зарим газруудаар хасах градустай хонож байгаа аж.
Grandnews.mn
Сэтгэгдэл (2)