Сайхан бүсгүйчүүд хэзээд олны анхаарлын төвд байдаг. Хэрэг дээрээ ганц Э.Одгэрэл л бусдын анхааралд байдаг гэвэл эндүүрэл. Тэр утгаараа “Монголын сайхан бүсгүй” тэмцээний манлайлагчид, шилдэг загвар өмсөгчид буюу ахмад загвар өмсөгчид сураг алдраад удаж байгаагийн хэрээр хаана яваа бол гэсэн асуултын тэмдгийг дагуулж байдаг.
Тэгвэл тэдний нэг Б.Шатарцэцэгийг мартагдах шахсан загвар өмсөгч гэх тодотгол дагах болж. Хамгийн анх “Гоёл” наадмыг “Мода” нэртэйгээр зохион байгуулж байхад анхны шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан Б.Шатарцэцэг тун удахгүй үрийн зулай үнэрлэсэн. Бие галбир, царай зүс сайтайгаар зогсохгүй загварынхан дундаа боловсрол гойд сайтайд тооцогддог энэ бүсгүй эрчүүдийн харц булааж, зүрхэнд нь шар ус хуруулж явсан жилүүд бий.
Алт дилерийн хэрэгт холбогдож байсан Н.Жаргалсайхантай гэр бүл болж, гурван ч хүүхдийг нь төрүүлж өгсөн Б.Шатарцэцэг өдгөө өөрийн хүсэл сонирхлоороо гольфийн сайн тамирчин болсон. Хүсэл зоргоороо ийн яваа бүсгүй хүүхдүүдтэйгээ дураараа аялж зугаалангаа ажин түжин амьдрахыг илүүд үзсэн гэхэд болно.
Түүнийг загварын ертөнцийн анхдагч гэдгээр нь тэрүү, залуу загвар өмсөгчид нь ихэд хүндэлцгээдэг. Өдгөө дөч гарсан хэдий ч бие галбир, царай зүс нь гундаагүй байна шүү. Сонирхуулахад, тэрбээр отгон охиноо загварын ертөнцөд оруулж өөрийн хүрээгүй амжилтдаа хүргэх хүсэл тээж яваагаа бусдад хуучилж явах болсон байна лээ.

М.Сонор

Сэтгэгдэл (9)