БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад хоёр өдөр айлчлах гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгааалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд хэв журмын хамгаалалт зохион байгуулж байна. Айлчлалын үеэр Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг /төрийн ордны орчим/-ын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэх тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна