Ирак, Сирийн нутагт халифат байгуулаад буй ISIS буюу “Исламын улс” хөдөлгөөний хэт үзэлтнүүд Жеймс Фоли болон Райт гэх хоёр Америк сэтгүүлчийг толгойг нь цавчиж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд байршуулсан байна. Тэд 2012 оноос сураггүй болсон бөгөөд олон жил Сирид ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид байна.
“Исламын улс”-ын дайчид түүнийг хөнөөснөө “Өшөө авалт” хэмээгээд Иракийн нутагт явуулж буй агаарын довтолгоогоо даруй зогсоохыг АНУ-аас шаардсан утгатай байсан байна. Харин үүний хариуд “Цагаан ордон”-оос дүрс бичлэг дэх хүн үнэхээр Фоли болон Райт нар бол зохих арга хэмжээ авахаа хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Тэд Сириэс гадна Ойрхи Дорнодын бусад улсын асуудлаар мэргэшсэн, олон улсын агентлагуудад мэдээлэл нийлүүлдэг, дайны сэтгүүлчид дундаа ихээхэн нэр хүндтэй сэтгүүлчид байсан аж.



Сэтгэгдэл байхгүй байна