Нэгэн үе телевизийн нүүр царай болж явсан нас, бие чацуу хоёр хөтлөгч бүсгүй нэг айлын бэр болох нь хэмээн шуугиж байсан нь саяхан. Тэд бол хөтлөгч Д.Санчирмаа, Б.Энхзаяа нар. Хаана ч явсан хамтдаа явдаг байсан хоёр бүсгүй чинээлэг айлын бэрүүд болохоор сэтгэл шулуудаж ах дүү хоёртой зэрэг хөтлөлцөн явж байсан. Гэхдээ телевизийн од гэдэг утгаараа хэсэгтээ л харчуудын харцанд бөмбөрч явсан тэд нэг айлын бэр болох хувь зохиол дутсан байх юм. Учир нь Д.Санчирмаа эгэл жирийн нэгэн залууг сонгосон бол Б.Энхзаяа баян айлын бандгар бэр яаж амьдардагийг утгаар нь харуулж, журамт гэргийн үүргээ сайн биелүүлж яваа. “Чоно” группын эзний том хүү Э.Анандтай гэр бүл болж хоёр ч хүүхдийн ээж болсон Б.Энхзаяа цэнхэр дэлгэцээр үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар ч хөл тавихаа больсон. Аргагүй ч үгүй юм даа. Хөрөнгө чинээтэй айлын өв залгамжлагчтай суусан болохоор гэж ойр тойрны найз нөхөд нь шивнэлддэг юм билээ.
Харин бага хүү Э.Агартай нь хэдэн жил хэлхэлдэн гүйж эцэс сүүлд нь амьдралын ханиа болгоогүй Д.Санчирмаа хэсэгтээ сураг алдарч байгаад энэ жилийн наадмаар шинэ найз залуутай болсноо харуулсан. Хосууд хамтдаа наадамлаж яваад манай зурагчны дуранд өртсөн нь энэ. Түүнийг баян айлын бандгар хүүг хаясан гэх нэгэн байхад хаягдсан гэж ч ярих нэгэн байх. Үнэн худлыг нь цаг хугацаа л харуулах байх даа.


М.Сонор
Сэтгэгдэл (22)