Л.Гансүх айсандаа өмдөө норгожээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, Батж.Батбаяр, Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Зоригт, С.Ламбаа, Ц.Сэдваанчиг, Д.Одхүү, Л.Гансүх гэсэн орон тооны 8 зөвлөхтэй. Тэднээс Л.Гансүх нь хамгийн том нь буюу “Ахлах зөвлөх” байсан юмсанж. Ахлах зөвлөхөө хориулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг телевиз, цахим хэвлэлээр “Шинэчлэлийн Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд 200 мянган төгрөгийн үнэтэй 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр иргэд худалдан авсан. Гол хичээл зүтгэл гаргасан хүн нь Л.Гансүх байлаа. Гэтэл Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагаахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорьж эхлэв. Тиймээс Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” гэж савлав.

Н.Алтанхуяг түргэн авч Төв аймгийн мөрдөнд дайрч ороод Л.Гансүхтэйгээ нууц байдалд уулзсан байна. Ерөнхий сайд түүнээс салахдаа “Чи тэсээд сууж байгаарай. Би яаж ийж байгаад чамайг суллана” гэж ам гарсан тухай мөрдөнгөөр нэг яриа дэгдэв. Л.Гансүх Төв аймгийн мөрдөнд ачигдаж очоод л даралт нь ихэсч, зүрхний пульс нь нэмэгдээд эмч нарыг сандаргажээ. Тэрбээр камерын төмрөн хаалга дуугарахад өмдөндөө нойтогносон гэх яриа сэжигтнүүдийн дунд дорхноо тархсан байна. Хэн ч гэсэн ийм үед барьц алдах л байх. Өмдөндөө дусаадаг л тиймхэн юм болж.

Цагаан захтнууд ээлж дараалан энэ хаалгыг татаж буй ч одоогоор ийм тодотголтой хүн Л.Гансүхээс өөр алга даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    shalgagdaad orood l biz ,omdondoo noitognoson ch yum y ygyi ch yum yy hen shalgaa ve,bitgii ingej hyn myylj bai. Hyniig 1 myylahaar dendyy myyhai heeh yumaa Aldaj onodog horvoo,,,,
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин
    УРНАА МИН БАИТГИЙ ИЙМ БАЛАЙ ЮМ БИЧҮҮЛЖ БАЙ. ш.оТГОНЦЭЦЭГ ТА ХОЁР ГЭЖ МОНГОЛЫН НЭГ ӨДӨР БАЙСАН БАЛАЙ ХҮҮХНҮҮД ОДОО БОЛЬ
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025