Ю.Цэдэнбалын ач охин Монголд

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цеденбал өчигдөр Монголд ирлээ. Түүнийг ирсэн даруйд нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээж авч уулзсан байна. Тэрээр 2005 онд Монголд ирж, өвөөгийнхөө ажиллаж байсан Төрийн ордонтой танилцаж байжээ.

Анастасиягийн хувьд Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн улсуудын институтийг төгсч, одоогоор Москва дахь аялал жуулчлалын нэгэн компанид оросуудыг Монгол Улстай танилцуулах аялал жуулчлалын хөтөлбөрийг хариуцаж ажилладаг байна.

Анастасия Цеденбал өмнө нь Монголд ирэхдээ дараагийн удаа өвөөгийнхөө төрсөн нутаг Увс аймгийн Давст суманд заавал очно хэмээн өөртөө амлаад буцжээ.

Тиймээс энэ удаа хүслээ биелүүлэн өнөөдөр өвөөгийнхөө төрсөн нутгийг зорих юм. Мөн тэрээр Монгол, Орос хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байдаг бөгөөд энэ хүрээнд ч зарим чухал ажлыг амжуулахаар иржээ.

О.Эрдэнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Өвөөгийн ухай аль зэрэг мэддэг хүн юм болдоо
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Цэдэнбалгуай эх оронч хүн байсан
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин
    mongol tsus haragdaj baina
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025