Арлын орны сумогийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа Хакухо М.Даваажаргалын хөрөнгө мөнгийг япончууд сонирхож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хөрөнгөний хэмжээг японы сэтгүүлчид монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог гаргажээ.
Япон сэтгүүлчид Ёкүзона Хакухогийн хувийн амьдрал түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргасан нь багагүй дуулиан тариад байгаа.
Энэ нийтлэлд Ёкүзонагийн гэр Токиогийн төв хэсэгт “Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Энэ газар нь ёкозүнагийн “Миягино” дэвжээний дэргэд байдаг ба эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Тоwer manshion”-ий 11-р давхарт амьдардаг.
Хакухогийн аж төрж буй байр японд хамгийн үнэтэйд тооцогддог агаад З LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иенээр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр хөлслөн амьдардаг гэж бичжээ.
Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд их аварга Асашёорюүгийн фен клубын тэргүүн, Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо. Япон тэрбумтаны охин Монголд хоёр удаа ирсэн.
Ёкозүна Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргадаг болсон. Гэхдээ энэ бизнесээс Хакухо реклам сурталчилгааны мөнгө л авдаг болохоос бус цагаан будааны орлогоос хувь хүртдэггүй.
Мөн “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг. Үүнээс гадна Хакухо Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэсэн мэдээллийг тараагаад байна.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (4)