Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр “Мөрөөдлийн бүжиг” хамтлагийнхан парк дээр салса бүжгийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар болжээ. Мөн наймдугаар сарын турш хүүхэд, залууст зориулсан хөтөлбөртэй ажиллахаар болжээ.
Энэ сарын 17-ны ням гаригт “X Games” буюу экстрим спортын тэмцээнтэй. Түүнчлэн энэ сарын турш даваа гаригт “Дээрэмчний онгоц”, мягмар гаригт “Дельфин”, лхагва гаригт “Гинжит”, пүрэв гаригт “Алсыг харагч”, баасан гаригт “Агаарын дугуй” тоглоомоор үнэ төлбөргүй тоглохоор болжээ.
Мөн паркийн “Зун цаг” дэлгүүрээс 7500 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүст тоглоомын эрх бэлэглэх аж. Мөн баасан, бямба гаригт амьд хөгжмийн “Корнер”, “Юпони” хамтлагийн тоглолт болох юм байна.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (2)